БҮҮ АВ, БҮҮ ИД

УРИАЛГА. Ийм бүтээгдэхүүн битгий худалдан авч хэрэглэж байгаарай гэж уриалж байна. Учир нь загасны махандаа биш. Манайд ингэж аж ахуйн аргаар агнаж бүтээгдэхүүн боловсруулах хэмжээний загасны нөөц байхгүй. Өөр улс оронд бол аж ахуйн зорилгоор үржүүлсэн загасаар, эсвэл далайн загасаар хийдэг. Монгол орны гол мөрөнд загасыг тордох, дэлбэлэх, үржлийн үедээ жижиг гол, салааруу өгсөх үед нь сэрээдэх, тогоор цохиулах зэрэг балмад аргаар барьсан загасаар ийм бүтээгдэхүүнийг ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй, зориулалтын бус газарт, болхи технологиор хийж зах зээлд нийлүүлдэг юм. Одоо загасны хядлага ид гаарч байгаа цаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэхдээ иймийг бол ҮЗЭН ЯДНА. Зарим нь амьдралын эрхээр тэгж байгаа хүмүүсийг яалтай вэ гэж магад. Тэгвэл үгүй юм шүү, нэг хэсэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг, эх байгалийн хувь заяа чухал. БҮҮ АВ, БҮҮ ИД. NOMADS FISHING CLUB.

УРИАЛГА. Ийм бүтээгдэхүүн битгий худалдан авч хэрэглэж байгаарай гэж уриалж байна. Учир нь загасны махандаа биш. Манайд ингэж аж ахуйн аргаар агнаж бүтээгдэхүүн боловсруулах хэмжээний загасны нөөц байхгүй. Өөр улс оронд бол аж ахуйн зорилгоор үржүүлсэн загасаар, эсвэл далайн загасаар хийдэг.

Монгол орны гол мөрөнд загасыг тордох, дэлбэлэх, үржлийн үедээ жижиг гол, салааруу өгсөх үед нь сэрээдэх, тогоор цохиулах зэрэг балмад аргаар барьсан загасаар ийм бүтээгдэхүүнийг ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй, зориулалтын бус газарт, болхи технологиор хийж зах зээлд нийлүүлдэг юм. Одоо загасны хядлага ид гаарч байгаа цаг.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэхдээ иймийг бол ҮЗЭН ЯДНА. Зарим нь амьдралын эрхээр тэгж байгаа хүмүүсийг яалтай вэ гэж магад. Тэгвэл үгүй юм шүү, нэг хэсэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг, эх байгалийн хувь заяа чухал. БҮҮ АВ, БҮҮ ИД.

NOMADS FISHING CLUB.


URL:

Сэтгэгдэл бичих