Цогтой үнс ил задгай орхисносс болж гурван га газар шатжээ

0070fa10d80fc3bfbig
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Б нь гэрийнхээ гадна цогтой үнс нурам ил задгай орхисноос гал гарч, иргэн Э-гийн таван ханатай Н-ийн дөрвөн ханатай  гэр, иргэн Ө-ийн 3х3 хэмжээтэй модон амбаар болон тухайн газар орчмын гурван га газар шатжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Мөн тус дүүргийн  14 дүгээр хорооны иргэн Н нь хашааны өвс шатааж байгаад гал алдаж, иргэн Т-гийн 90 боодол өвс шатсан байна. Тус хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.

Хаврын улирал эхэлж, хуурайшилттай байгаа энэ үед иргэд хашааныхаа өвс болон хог шатаах зэрэгтээ анхаарал болгоомжтой хандаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих