АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх товчоо Монголд ажиллаж байна

1c93f87c59d9528243c4b94b5036f29a_LУлсын Ерөнхий Прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтсийн даргаГ.Ганзориг АНУ-ын төрийн департментийн харъяа Мансууруулах бодистой тэмцэх болон хууль хэрэгжүүлэх товчооны Азийн хэсэг хариуцсан дарга Kate Szpila, зөвлөх  Shibani malhotra, David w.Purdy нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол улсад хэрэгжиж байгаа хар тамхитай холбогдох гэмт хэрэгтэй хийж байгаа тэмцэл, прокурор, шүүх, цагдаагийн үйл ажиллагаанд гарч байгаа энэ төрлийн хэргийн талаар санал солилцлоо.
Хар тамхитай холбогдсон гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нарыг сургах, дадлагажуулах мөрдөн байцаах, яллах, шүүн таслах арга туршлагаа хуваалцах хар тамхи мансууруулах бодисын талаар шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг сайжруулах шаардлага байгааг танилцууллаа.
Төлөөлөгчид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.

Эх сурвалж: MNB.MN


URL:

Сэтгэгдэл бичих