Манай улсын нислэгийн аюулгүй байдал сайжирч байгаа гэв

862d07a2fb0d36afbigСүүлийн үед нислэгийн аюулгүй байдлын асуудал ихээр тавигдаж байгаа. Тэгвэл манай улсын нислэгийн аюулгүй байдал сайжирч байгааг Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос мэдэгдлээ. Улмаар тус холбооноос манай ИНЕГ-ын дарга талархалын захидал илгээсэн байна. Захидалд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо Нидерландын авиа компани болон бусад агаарын тээвэрлэгч компаниудтай нягт хамтран ажиллаж буйд болон өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсын ИНЕГ-аас холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ, багасгасан босоо зайчлалын төсөл зэрэг олон ажлыг санаачлагатайгаар хэрэгжүүлснийг сайшаажээ.


URL:

Сэтгэгдэл бичих