Хавар цагийн сенсаацид нэгдэцгээе!

10246750_784302778248923_5217231379259647506_nХавар цагийн сенсаацид нэгдэцгээе!
Монголын сэтгүүл зүйд байр сууриа тодорхойлж, ямагт №1 гэдгээ дугаар бүрээрээ баталдаг “Соронз” сэтгүүлийн 97 дахь дугаар худалдаанд гарлаа.

Шинэ дугаарын эхний хуудаснаас дээдсийн хүрээнд эрх ямба, донж загварыг танил дасал болгогч “Ажигана” группийн ерөнхийлөгч Э.Туулыг “Оргио” тахиа, охин үр хэрхэн өөрчилснийг папарацидсан бол ах дүү, хамаатан саднаа төрийн албанд “чихэж” өөрийгөө “хөөдөж” хаширдаггүй Ерөнхий сайдын А.Саранзаяа охины “мөнгө шомбодсон” хэргийн тайлалыг унших болно. Хэзээд баян айлын “бандгар” хөвгүүдийг “чирдэг” хар тамхины хэрэгт холбогдсон Д.Сугарын хүүгийн алдаагаа ухаарах мөчийн фото агшин, “Бодь”-ийн Лу.Болдхуягийн аархаж атгасан “тамга хөзөр“ зэргийг онцолсон билээ.

Асуулга хүргэхээр жагссан Ардын намын бэнчинтэй эрхмүүдийн брэндлэг жагсаалын өртөг хэдэн долларт хүрснийг, Топ Д.Болормаагийн уул уурхайн эздийг араасаа хуйлруулж, хайрын үг сонсох болсон шалтгаан, хуучнаар ҮШН-ын нарийн бичгийн дарга Б.Цоггэрэлийг үнэд хүргэж додьгор алхуулсан “нууц эмэгтэй”-н талаарх онц сонирхолтой мэдээллүүдээр дүүрэн байна.

Мөн улс төрч, бизнесмэн эрчүүдтэй амралтын өдрөөр явган алхаа, унадаг дугуйгаар ижилсэн ууланд алхсан сонирхолтой, хөгжилтэй сурвалжлагыг папараци зургаар баримтжуулан хүргэж байна. Энэ удаагийн “Зочин”-оор олны танил хатагтай нарыг хуйлруулдаг ДБЭТ-ын ерөнхий балетмейстер СТА Д.Дашлхагвын хуудуугүй яриа, бүсгүйчүүдэд зориулсан онцгой нандин зөвлөгөөг хүргэж байгаа бол АПУ-гийн П.Батсайханы гэр бүл Балбын оронд татагдаж, баахан саатсаны шалтгаан, “UFC”-гийн хатагтай мисс Г.Гантуяагийн амаржихаар сонгосон онцгой газар зэргээр хуудас бүр цаг үеийн хамгийн шинэлэг мэдээллээр дүүрэн байна. Ахын далбаанд амжуулж “шахсан” ган бөмбөлгөөр цөм баяжсан дүү нарын түүх, “Монголын лицензийн хатан хаан” гэгддэг З.Номуундарь “JCI Прогресс” салбар байгууллагын ерөнхийлөгчийн суудалд суугаад “зад наргиж, бут авсан” талаар, мөн хүүхнүүдийн зүрхэнд үеийн үед үүрлэсээр ирсэн эрчүүдийг “Соронз” онцолсон билээ.

Түүгээр ч зогсохгүй “Сүнжээгийн булан” үнэнч хайрын билэгдэл Тiffany & Co-г танилцуулсан бол “Эрүүл мэнд”, “Сэтгэлзүйч” булангууд сонирхолтой мэдээ мэдээллээр баяжигдан хүрч байгаа. Энэ мэтчилэн “Соронз”-ын хуудас бүрт нүд бүлтийж, чих дэлдийм фото агшин, сонирхолтой мэдээллүүдээр дүүрэн шинэ дугаар таны гарт очиж байна.
“Соронз” таныг соронз мэт татах болно!


URL:

Сэтгэгдэл бичих