“Honda” компани “Хүн робот”-ынхоо шинэ загвараа танилцууллаа

673d8546fca2c1big“Хүн робот” хөгжүүлэлтийн зах зээлд тэргүүлэгч “Honda” компани өчигдөр Нью-Йоркийн олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр шинэ роботоо танилцууллаа.

“Манхаттен” зочид буудалд болсон танилцуулгын үеэр “ASIMO” робот өсвөр насны хөвгүүн шиг дуу хоолойгоор “Сайн байцгаана уу, Нью-йоркчуудаа! Өнөөдөр та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна” хэмээн англиар ярьсан байна.

“Honda”-гийн робот нь 1.3 метрийн өндөртэйр, 50 кг жинтэй бөгөөд 9 км цагийн хурдтай гүйж чадна. Зохион бүтээгчдийн ярьснаар шинэ “ASIMO” өмнөх загваруудаа бодвол хөдөлгөөний хувьд харьцангуй уян хатан болжээ. Тэрчлэн хүмүүстэй ярилцах, мэндлэх талаар үгийн баялагтай болсон гэнэ.

Тус компани 2000 онд анхны “Хүн робот”-оо танилцуулж байв. “Honda”-гийн робот хөгжүүлэлтийн компанийн ахлах инженер Сатоши Шигэми ярихдаа “Бидний зохион бүтээсэн “ASIMO” робот хүмүүст туслах зорилготой. Төслийн хүрээнд шинэ робот олон давуу талуудтай болсон. Хүн төрөлхтөн роботтой нөхөрлөх цаг ойртсоор байгааг бидний бүтээл харуулж байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих