“Алтан хуур-2014” наадмын 12 номинацид өрсөлдөх уран бүтээлчид тодорлоо

IMGM3475_zpsa1926857Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала концерт энэ сарын 22-нд монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдана. Тус наадмын хоёр дахь албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт боллоо.

Хэвлэлийн хуралд “Алтан хуур-2014” наадмын зохион байгуулах комиссын гишүүд болон нийтийн дууны урлагийн төлөөллүүд оролцож наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлан танилцуулсан бөгөөд наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

 photo IMGM3480_zps632c03a3.jpg

“Алтан хуур-2014” наадам 12 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд ,МУГЖ Б.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Ж.Болормаа, МУГЖ Г.Ариунбаатар, Ц.Төвшинтөгс, МУГЖ С.Вандан, МУГЖ С.Жавхлан, С.Батсүх гэх мэт 60 гаруй уран бүтээлчид өрсөлдөх аж.

 photo IMGM3454_zps3e59b352.jpg

Энэхүү наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох аж. Ийнхүү улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болно.

Шилдэг уран бүтээлч шалгаруулах 12 номинаци:

  1. “Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин”
  2. “Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин “
  3. “Нийтийн дууны шилдэг хос дуучин”
  4. “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”
  5. “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”
  6. “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”
  7. “Нийтийн дуучны шилдэг концерт”
  8. “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”
  9. “Нийтийн дуучны шилдэг цомог”
  10. “Нийтийн дуучны шилдэг студи”
  11. “Нийтийн дуучны шилдэг видео клип”
  12. “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу”

Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 96364147, 86004147, 91182341, 99172341 дугааруудаас лавлаарай.

 photo IMGM3470_zpsa61fb395.jpg  photo IMGM3458_zps6e396e55.jpg  photo IMGM3455_zpsbe416168.jpg   photo IMGM3449_zps4dbe5dbe.jpg  photo IMGM3443_zps627f0e49.jpg  photo IMGM3434_zpsaae8bfb5.jpg

 photo IMGM3473_zpsc24a4edb.jpg


URL:

Сэтгэгдэл бичих