Нийтийн дуучдын нэгдсэн наадмын тасалбараа амжиж захиалаарай

PLAKAT_A3_-_Copy8949407092014-04-17-23-05[www.urlag.mn]“Алтан хуур-2014″ наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн надам болон зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлог бөгөөд улаан хивсний ёслолыг ч мөн анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох бөгөөд улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болох юм.

Нэр дэвшигчдийн хувьд МУГЖ С.Жавхлан, МУГЖ С.Ганзориг, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУСТА Д.Хишигбаяр, МУСТА Р.Дэлгэрмаа нарын 60 гаруй уран бүтээлчид нэр дэвшинэ өрсөлдөж байгаа аж. Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэлийн эзэд болсон олон гайхалтай уран бүтээлчдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах “Алтан хуур-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала концертын тасалбар цөөхөн тооны борлуулагдаж байгаа бөгөөд тун эрэлттэй байгаа гэнэ. Ингээд эрхэм үзэгчид та бүхэн тасалбараа амжиж захиалаарай.

Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг болон тасалбарыг  96364147, 86004147, 91182341, 99172341 дугааруудаас лавлаарай.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.