Нойр булчирхайн хорт хавдрыг долоо хоногт эмчилдэг болно

НОЙР БУЛЧИРХАЙЖилд олон зуун мянган хүний амь насыг авч оддог түгээмэл хорт хавдруудын нэг болох нойр булчирхайн хорт хавдрыг эмчилдэг болоход тун ойрхон байгааг Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны үр дүн харуулсан байна. Эрдэмтдийн мэдээлснээр, арван жилийн дараа гэхэд аюулт өвчнийг ердөө ганцхан долоо хоногийн дотор эмчилдэг болох гэнэ.

Тэд AMD3100 нэртэй шинэ эмийг гаргаж аваад байгаа бөгөөд энэ эмийн тусламжтайгаар хүний биеийн дархлаа эрс сайжирч, тус хорт хавдрын эсийг устгах чадвартай болох юм байна. Энэхүү туршилтыг хулгана дээр амжилттай хийж, хүн дээр туршихад бэлэн болоод байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих