Япончууд устгасан чоноо эргэн дурсаж эхэллээ

япон12Япон улс бараг зуугаад жилийн өмнө өөрийн нутаг дэвсгэр дээр амьдарч байсан чоныг устгаж үгүй болгосон. Одоо энэхүү үйлдлийнхээ уршигийг амсаж байгаа гэнэ. Учир нь буга, гахай,сармагчин зэрэг зэрлэг амьтдын тоо эрс өссөн бөгөөд газар тариаланг нь сүйтгэж, иргэдийн амгалан байдлыг алдагдуулаад байгаа гэнэ.

Ийнхүү байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулан махан идпэшт чоноо үгүй хийсэн япончууд одооноос чоноо эргүүлэн нутагшуулах тухай ярьж байгаа бөгөөд чонын тухай хоёр ч номыг эмхэтгэн гаргасан байна. Энэхүү хоёр ном нь чоныг эргүүлэн нутагшуулах тухай уриалсан санаа бүхий номнууд аж.

 

 

Чой /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих