“Хадгаламж””ын экс удирдлага дансны мэдээллээ хэрхэн устгасан тухай факт

1130_1252Өнгөрсөн оны зун “Хадгаламж” банкыг Төрийн банканд нэгтгэсэн. Төрийн банкны дотоод аудитын газар нь ТУЗ-өөс баталсан удирдамжийн дагуу “Хадгаламж” байнкны 2013 оны 1-р сарын 2-ноос 9-р сарын 30-ны өдрийг дуусталх  хугацааны үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Ингээд шинээр нөхцөл байдал илэрсэн тул 2011 оны 8-р сарын 1-нээс 2013 оны 9-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийт 15 өдрийг түүвэрлэн авч мэдээллийн баазыг нь сэргээн шалгасан гэнэ. Энэ шалгалтаар маш ноцтой зөрчил илэрч.

“Хадгаламж” банкны тухайн үеийн удирдлага 2013 оны 7-р сарын 4, 18-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр санхүүгийн үндсэн систэмийн мэдээллийн баазаас 5 харилцагчийн 7 дансны мэдээллийг бүхэлд нь устгасан байжээ. Эдгээр дансаар нийт 12.2 тэрбум төгрөгийн, 940 мянган долларын орлого зарлагын 745 сэжигтэй гүйлгээ хийгдсэн байсныг системийн архивыг сэргээх аргаар тогтоожээ. Тухайн устгагдсан 7 дансы хоёр нь “Хадгаламж” банкны  Дотоод данс, аж ахуйн тооцооны хэлтсийн ажилтнуудын нэр дээрээ нээлгэсэн  төгрөгийн болон долларын данс байж таарч.

Ажилтан асан Г.Э нь 2011 онд нээлгэсэн дансаараа өөрийн биеэр орлогын гүйлгээ хийж байжээ. Түүнийг банкны шинэ удирдлага нь “мөнгө эд хөрөнгө хариуцагч ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан” гэх үндэслэлээр  ажлаас нь халсан ч үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхээр заргалдаж яваа гэнэ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.