Бух, үнээ хоёрын 17 мянган доллараар гэрлэлт

Энэтхэгийн Индаур хотод бух, үнээ хоёрын хуримын ёслол болж өнгөрчээ. Энэтхэгчүүд эдгээр амьтдыг ариун амьтанд тооцдог учраас гоёмсог хурим хийснээр эвэртэй хос фермерүүдийг их борооноос аварна гэж найдсан аж. Уг хуримын ёслолд бэлтгэх ажил хоёр сар үргэлжилжээ.

Хөрш зэргэлдээ оршдог хэд хэдэн суурин газар усархаг бороо, мөндөр зэргээс болж ихээхэн хохирол амссан тул Индаур хотын оршин суугчид Ганг үнээг Пракаш бухтай суулгах шийдвэр гаргасан байна. Ийнхүү тус хотын ард иргэд хоёр хүндлэгддэг амьтныг ёс төртэй хуримлуулаад байгаль дэлхийг аргадахыг зорьсон гэнэ.

Хуримын ёслолыг хийхийн тулд фермерүүд тус бүр нь 80 долларын хандив өргөжээ. Залуу хос гоёмсог өмсгөл хийлгэж өмссөн байна. Сүйт бүсгүй үнэт эрдэнэсээр хүртэл гоёсон аж. Тэдний хуримын ёслолд хэдэн мянган хүн оролцов.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.