70 ам.долларын ард нуугдсан үнийн индекс

555“Чалкогийн гэрээг цуцалбал 164 сая ам.долларын ашиг олно” гарчигтай нийтлэл “Зууны мэдээ” сонины өнгөрсөн оны 30 /4345/ дугаарт гарсныг уншигч та санаж байгаа байх, Тус дугаарт гарсан нийтлэлийг сийрүүлье. Гэрээний дагуу эхний нэг сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүй 70 ам.доллараар нийлүүлсэн. Индексийн аргаар үнийг өөрчилж тохирох механизмыг 2012 оны хоёрдугаар улирлаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үнийн индекс хэрэглэсний улмаас суурь үнэ буюу 70 ам.доллараас II улиралд 68.57, III улиралд 65.9, IV улиралд 66.7 ам.доллар болж үнэ буурсан. Тухайлбал, 2013 оны I улиралд нийлүүлэх нүүрсний үнэ тонн тутамд 53.6 ам.доллар болж буураад байна” хэмээн бичсэн байдаг.

Угтаа бол 2011 оны долдугаар сард байгуулсан уг гэрээнд “Чалко” компанид нийлүүлэх эхний ээлжийн нэг сая тонн нүүрсний 500 мянган тонныг нь тонн тутамд 69.9, үлдсэн 500 мянган тонн нүүрсний тонн тутмыг нь 70 ам.доллараар нийлүүлнэ хэмээн заасан байдаг аж. Харин хоёрдахь сая тонноос эхлэн нэг тонн нүүрсний үнийг улирал бүрийн нүүрсний үнийн индексийн аргаар тогтоохоор заасан байца. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХКЦанхийн зүүн уурхайгаас нүүрс олборлон цагаан хадны агуулахад буулган “Чалко” компанийн нүүрс тээврийн автомашинд ачиж өгөх заалттай. Уурхайгаас нүүрс гарган тээвэрлэж, Гашуунсухайтын хилийн боомтын гаалийн хяналтын бүст буулган “Чалко” компанийн автомашинд ачих хүртэлх нэг тонн нүүрсний зардал 62
орчим ам.доллар болдог байна. Яг энэ үед нүүрсний зах зээл уналтын байдалд шилжиж, дээрээс нь индексийн аргаар үнэ тохирч, нүүрсээ нийлүүлж эхэлсэн нь алдагдал хүлээх суурь болжээ.

ЧАЛКОГИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ТҮҮХ
2012 оны дөрөвдүгээр улирал эхлэх үед “Эрдэнэс-Тавантолгой” ХК алдагдалтай ажиллаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй байдалд хэдийнэ хүрчихсэн байв. Учир нь, энэ үеэс эхлэн гэрээнд зааснаар индексийн аргаар үнэ тогтоох заалт хэрэгжиж эхэлжээ. Компани алдагдал хүлээж, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон учир гэрээнд өөрчлөлт оруулахаар “Чалко” компанийхантай урт хугацааны хэлэлцээрийг эхүүлсэн байна. Удаан хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож, хятадуудтай хэлэлцээ хийх амар ажил байгаагүй ч нэг тонн нүүрсний үнийг тодорхой хэмжээнд барьж, алдагдалгүй ажиллах боломжийг бүрдүүлжчаджээ. Хэрэв хэлэлцээр хийж нэг тонн нүүрсний унийг тодорхой хэмжээнд барьж чадалгүй анх байгуулсан гэрээний дагуу явсан бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнөөдөр ямар байдалтай байх байсан нь төсөөлөхөд ч хэцүү юм.

“Чалко” компанийнхантай хийсэн хэлэлцээр амжилттай болсон учир үйл ажиллагаагаа хэвийн явуулах эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болов. Эл хөрөнгийг бий болгох эх үүсвэр нь Цанхийн баруун уурхайн    үйл    ажиллагааг    эхлүүлэх байв. Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн оны зургадугаар сард эхлүүлж он дуустал 1.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Гэвч тэд төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлж, 2.534.000 мянган тонн нүүрс олборлов. Баруун уурхайн нүүрсний экспорт есдүгээр сарын 5-нд эхэлсөн бөгөөд 2013 оны арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар буюу гурван сар 20 хоногийн хугацаанд 1.174.000 тонн нүүрс экспортолсон байна. Богино хугацаанд их хэмжээний нүүрс экспортлоход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь зүүн уурхайд Гүний гааль байгуулсан явдал юм. Гүний гааль байгуулснаар уурхайгаас олборлож, ачсан нүүсний цуваа ямар ч саадгүй хил нэвтэрч Хятадын Ганц модны хилийн боомтод хүрч байв. Одоо ч энэ байдал үргэлжилж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК хэдийгээр шинэ оноо ажлын амжилт бүтээлээр дүүрэн угтаж 28.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч өмнөд хөршийн нүүрсний зах зээлийн уналт үргэлжилсээр байлаа.

СОРИЛТ
Он дамнан үргэлжилсэн нүүрсний зах зээлийн уналт, урд хөршөөс хараат байдал нь нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын компаниудад хүнд цохилт болов. Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд сорилт байлаа. Хувийн компаниуд үил ажиллагаа зогсоож хаалгаа барихад хүрч байхад “Эрдэнэс-Тавантолгой” ХК үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байв. Учир нь тэдэнд зогсох эрх байхгүй. Олон зуун ажилчдын амьдрал хүндэрч, “Чалко” компанийн өр өдрөөс өдөрт нэмэгдэх учир энэхүү сорилтыг хохирол багатай даван туулах л зам байсан юм. Нүүрсний зах зээлийн уналттай энэ хүнд үед туслан гүйцэтгэгч зарим компанид төлбөрөө цаг тухайд нь хийж чадахгүй тохиолдол гарч байсан хэдий ч энэ байдлыг удаан үргэлжлүүлээгүй юм. Одоогийн байдлаар найман худалдан авагчтай 4.25 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, нүүрсээ нийлүүлж эхлээд байна. Дээрх хэмжээний нүүрсийг экспортловол “Чалко”-гийн өр болон бусад өр зээлээ төлж, багагүй хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй үлдэх боломжтой болох ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих