336 дугаар ангийн дээрээс унаж, байлдагч барилга хүнд бэртжээ

336Дорноговь аймгийн Зүүн-баян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч барилга дээрээс унаж, хүнд бэртсэн хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ.

Барилга дээрээс унасан хугацаат цэргийн албан хаагчийн биеийн байдал хүнд байгааг эх сурвалж дуулгав. Түүний ажиллаж байсан барилга Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншин” компанийнх аж. Сайншандын тавдугаар баг, Зүүнбаянгийн Цагаан элс гэдэг газарнефтьолборлодог”Доншин” компанийн барилга дээр Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас цэргүүд авч ажиллуулдаг байна. Тус ангийн захирагч хурандаа З.Тогоог хугацаат цэргийн алба хаагчдаа барилга дээр хөлсөөр ажиллуулдаг бөгөөд тэднийг “хямд ажиллах хүч” болгодог хэмээн салбарынхан нь ярьдаг юм байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай компанид цэргийн хаагчдыг ажиллуулах зөвшөөрлийг авах ёстой бөгөөд эл зөвшөөрлийг Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай өгдөг аж.

 
Б.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих