Гандболчид нутагтаа сүүл мушгив

гандбол(3)Олон улсын гандболын холбооны залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 15-20-нд “Буянт-Ухаа” спорт ордонд боллоо. Монголд анх удаа болсон тэмцээнд манай улсаас гадна Тайвань, Вьетнам, Макау, Хонгконг, БНАСАУ гэсэн зургаан орны эрэгтэй, эмэгтэй тус бүр таван баг тойргийн журмаар өрсөлдөв. Монголын эрэгтэй тамирчид Тайваньд 26:48, Макауд 25:34, Хонгконгод 24:37-оор хожигдож, Вьетнамтай 31:31-ээр тэнцэж, нэг оноотойгоор сүүлийн байрт орсон юм. Энэ ангилалд Хонгконг найман оноотой аваргалж, Тайвань зургаан оноогоор мөнгө, Вьетнам гурван оноотой хүрэл медаль хүртэв.

Манай эмэгтэй гандболчид Тайваньд 15:46, Хонгконгод 11:22, БНАСАУ-ын 14:34, Вьетнамд 15:33-аар хожигдсноор сүүл мушгисан юм. Эмэгтэйчүүдээс Тайвань найман оноо авснаар залуучуудын ОУТ-ий аварга болж, БНАСАУ зургаа, Вьетнам дөрвөн оноотои удаалав.

 

Б.ЗҮЧИ


URL:

Сэтгэгдэл бичих