ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ НАСТАЙ МОД

мод1Хүн төрөлхтний нэг үе нөгөөгөө халсаар ирсэн. Харин мод байсаар байдаг. Тиймээс модыг тогтвортой хөгжлийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг. Дэлхийн хамгийн урт Насалсан, хөгшин модыг олж тогтооно гэдэг нэлээд маргаантай асуудал. Калифорнид байдаг 5000 жилийн настай Мэтхузэла нэртэй нарс модыг олон жилийн турш хамгийн өндөр настай мод гэж үзсээр иржээ. Египет дэх Гизагийн аугаа пирамид баригдах үед энэ мод хэдийнэ 300 насалчихаад байв. Гэтэл Шведээс ойролцоогоор 9550 жилийн настай гацуур олдсон юм. Тэгэхээр энэ нь шинэ чулуун зэвсгийн хувьсал буюу хүн төрөлхтөн дөнгөж суурин амьдралын хэв шинжээ олох гэж ядаж байх үед, өөрөөр хэлбэл, түүхийн өмнөх үе буюу хүн төрөлхтөн түүхээ бичиж тэмдэглэхээс өмнө ургаж эхэлсэн гэж тооцдог аж.

Гэхдээ эдгээр баримт нь мод ургамлын нөхөн үржихүй хэмээн нэрлэдэг клөүний аргаар өөрийгөө олшруулах чадвартай байдгийг харуулсан нэг л жишээ гэнэ. Ийм байдлаар хэсэг мод нэг бүлгийг үүсгэж, генетикийн ижил  кодтой  организмыг бүрдүүлдэг. Клөүн нь тухайн ургамал гайхамшигтай урт хугацаанд орших боломжийг бий болгодог байна. Тасмани дахь Хааны ариун шүтээн хэмээх мод 43000 жилийн настай гэдгээрээ алдаршжээ. Энэ нь неондерталь хүний (100.000-35.000 жилийн емнө Европоор тархан амьдарч байсан евөг дээдэс) үед үрнээсээ соёлон цухуйж, өдгөөг хүртэл амьдарсаар байна.

АНУ-ын Юта муж дахь Пандо нэртэй 42 га талбайг эзэлсэн 45 мянга орчим модтой улиангарын колоныг (улиангар бүхий талбай)  80 мянган жилээс илүү насалсан гэдэг. Энгийн модны амьдралын нас ч хүнээс хэд дахин урт байдаг. Чинар 500, туулайн бөөр мод 1000 жил насалдаг. Энэ нь хүний амьдралын 20-40 үетэй тэнцүү гэсэн үг. Ойтой харьцуулбал бүр ч урт хугацаа гарна. Дэлхийн ойг нэг амьд организм гэж үзвэл хүн эх дэлхийд ирээд буцах нь шавж хорхойн амьдрах хугацаатай ажил аж. Монгол орны хувьд Увс аймгийн Овоонт гэдэг газар дэлхийд ургаж байгаа хамгийн урт настай Сибирийн шинэс бий. Энэ модыг 750 настай юм байна.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих