Өнчин бамбарууш нохойд хайртай

Словенийн амьтны хүрээлэнгийн “медо” хэмээх бамбарууш нохойд хайртай гэнэ. “Медо” эхээсээ өнчрөөд удаагүй байгаа аж.

Амьтны хүрээлэнгийн ажилтны ярьснаар бамбарууш хэсэг хугацаанд ганцаардаж байснаа нохойтой тоглож эхэлсэн байна. Улмаар нохой ямар үйлдэл хийнэ, түүнийг нь дагаж дуурайдаг.

Харин “Медо” том болох тусам нохойнд аюултай гэж Амьтны хүрээлэнгийн ажилтан онцолжээ. Нас биед хүрсэн бор баавгайн жин 350 кг хүрдэг аж.

http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих