Энэ сард Ерөнхийлөгч 7-н улсад айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх өдрүүдэд гадаад улс орноор руу хийх айлчлалаар дүүрэн байх нь.

Энэ сарын 5-ны өдөр ОХУ, Халимаг Улсуудад хийсэн айлчлал нь өндөрлөсөн Ерөнхийлөгч маань гэртээ бууж хэсэг амс хийгээд буцаад энэ сарын 12-17-ны өдрүүдэд АНУ руу өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр болсон билээ.

Дараагийн айлчлах орон нь Украйн улс бөгөөд 26-29-ний өдрүүдэд айлчлах тов гарсан байна.

Украйн Улсын дараа Литва, Израиль, Бельгийг зорих гэж байна. Гэхдээ эдгээр улс орнуудад манай Ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийхгүй. Олон улсын хуралд оролцох аж.

О.Одноо


URL:

Сэтгэгдэл бичих