Н.Баянмөнх эхнэр Ч.Энхмэндийгээ эрж сураад сүйд болжээ

1533703_724198037604497_2009953765_n

Орчин цагийн уран зохиол, түүний доторхи дууны яруу найраг уналтад орсон тухай хаа сайгүй ярих болсон. Тэр ч утгаараа манай мэдээллийн сайт энэ сэдвийг удаа дараа хөндсөн билээ. Миний өмнө аанай л “Дууны хорвоо” гэх ядмагхан 150 орчим шүлэгтэй номонцор байна. Гэхдээ бүгд ядмагхан биш л дээ. Үүний 68 дугаар талд Н.Баянмөнхийн шүлэг, Т.Найданжавын аяаар бүтсэн “Гэгээн совин” хэмээх дуунцарыг УГЖ Т.Баясгалан дуулснаар байх юм. Дуу эхлэхдээ “Зулзган модод найган бүжээд

Зуны өглөө зүүдлэн сэрлээ
Мөрөөдлөөс салахгүй чинийхээ дүрийг

Мөнгөн шүүдрээс эрж хайж гүйлээ” хэмээжээ. Зулзган модод салхинд найгсан зуны сайхан өглөө зүүднээс сэрж байх шиг байна. Тэгсэн хэрнээ өнөөх мөрөөдөөд зүүдлээд байгаа бүсгүйгээ шүүдрээс эрж хайгаад сүйд болж байна, аа. Нэгдүгээрт, одод найгуулах салхинд шүүдэр хэзээ ч тогтохгүй. Эрхэм найрагч маань юутай ч байгаль дэлхийн тухайд ямар ч ойлголт алга. Хоёрдугаарт, нэг бүсгүй бололтой хүний дүрийг байхгүй шүүдрээс эрж хайгаад явчихна,аа. Ямар ч ухаантай хүн юм, огт байхгүй шүүдрийн дусалд дүрээ орхиод алга болчихдог. Бодоход тэр эрж хайлгаад байгаа хүн нь СТА дуучин Ч.Энхмэнд бололтой дог, олны ярьж байгаагаар. Дуу цааш үргэлжлэхдээ аанай л

“Бодлоос салахгүй чинийхээ дүрийг
Болор шүүдрээс эрж хайж гүйлээ” гэх буюу
“Зүүднээс салахгүй чинийхээ дүрийг

Сувдан шүүдрээс эрж хайж гүйлээ” гэсэн байх юм. Мөнгөн, сувдан, болор гээд янз бүрээр харагдах шүүдрээс л хайгаад байсан бололтой юм. Уран зохиол, яруу найрагт хийсвэр сэтгэлгээ, уран сайхны хэтрүүлэл, адилтгал, зүйрлэл гээд олон зүйл байгааг үгүйсгэх гэсэн хэрэг огт биш. Шүлэгтээ, шүлгийг бичсэн найрагчид хамаг учир байгаа юм. Уг нь Н.Баянмөнх бол орчин цагийн нийтийн дууны урлагт нэгэн үеийг төлөөлж гарч ирсэн тэргүүлэгч найрагчдын нэг гэдэгтэй маргах хүн олон үгүй биз. Гэтэл ийм ядмагхан сэтгэлгээтэй шүлэг бичсэнд хэн ч гайхах байх. Эсвэл хөгжмийн зохиолч нь дур мэдэн өөрчилдөг хэрэг үү гээд олон асуудал ургаж таарна. Юутай ч энэ дууг сонссон зарим фенүүд нь “энэ Н.Баянмөнх эхнэр Ч.Энхмэндийгээ л уулын тагтнаас нэг тийшээ алдчихаад эрж сураад сүйд болжээ. Цаадхи нь унтаж байх хооронд нь зэсэрчихэж. Хэнтэй хаашаа явчихсан юм бол” гэх мэт наргиан гаргажээ.

А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих