Жүжигчин Амраагийн тоглосон “Марко Поло” кино ирэх 12 сард нээлтээ хийнэ

Монголын хамгийн эрэлттэй, чадварлаг жүжигчдийн нэг СТА Б.Амарсанаа  “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтэх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээх урилга хүлээн авсан юм.

Bl4hBgXCUAAgRP3

Түүний шалгаруулалтууд амжилттай явахын хажуугаар “Universal Network East West” агентлаг түүнийг албан ёсоор Холливуудад төлөөлөх гэрээг үзэглэсэн билээ. Кино зураг авалт дөрөвдүгээр сараас Америк, Малайз улсуудад явагдаж, энэ оны сүүлээр дэлгэцэнд шилжих юм байна.

“Марк Поло” киног энэ улиралд есөн  цувралаар хийх бөгөөд дараа жилээс үргэлжлүүлэхээр төлөвлөж буй бөгөөд ирэх 12-р сард нээлтээ хийнэ. Тус киноны зохиолыг “Хидалго” зэрэг Холливудын олон шилдэг киноны зохиолыг бичсэн Жон Фуско бичсэн бөгөөд тэрбээр Монголд ирж, судалгаа хийсний үндсэн дээр энэ зохиолыг бичсэн тухай Холливудын вэбсайтуудад бичсэн байна.

Мөн тус киног алдарт найруулагчид Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар найруулж байгаа бөгөөд эдгээр найруулагчид “Карибын далайн дээрэмчид” киноны тавдугаар ангийг найруулж байгаа юм байна.

Ийнхүү Монголын жүжигчдээс анх удаа жүжигчин Амраа Холливуудад мөрөө гаргаж, нэр хүндтэй жүжигчид, найруулагчдын багтай мөр зэрэгцэн хамтран ажиллах боллоо. Энэ бол Монголын кино урлагийн 90 гаран жилийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал юм.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.