Балар эртний мангасууд…

loch_ness_monster

  • Динозавр дээд тал нь 80 км/ц хурдалдаг байжээ. Энэ бол 30 кг жинтэй, гурван м-ийн өндөртэй  Целофизис юм.
  • Хамгийн түгээмэл динзавр бол игуанодон. Түүний урт 10 м, жин 4 тн.
  • Хамгийн том матар бол аварга мозазавр ажээ. Урт нь 9 м. Энэ матар нь динозаврын эрин үеийг дуустал амьдарсан
  • Хамгийн том сармагчин ямар хэмжээтэй байсан бол? Өмнөд Африкт амьдарч байсан Pavian dinоpithecus хэмээх сармагчин нь өнөөгийн гориллаас ч том биетэй байжээ. Түүний өндөр нь 2.5 м, жин нь 350 кг байв. Харин өнөө цагийн хамгийн тос сармагчингийн өндөр 230 см бол жин нь дээд тал нь 300 кг байх ажээ
  • Тэгвэл хамгийн том шавьж… Муухай байх даа. Аварга хилэнц. Тэрээр одоогоос 400  сая жилийн тэртээ далайд амьдардаг байж. Урт нь 2.5 м. Харин 300  сая жилийн өмнө 60-80 см урт далавчтай нисдэг шавьж дэлхийгээр нэг тархаад байжээ
  • Хамгийн том шувууны өндөр нь 4.5 м байсан гэнэ. Аварга мао гэх шувууны толгой анаашныхаас өндөрт байсан ажээ. Тэрхүү гүйдэг шувууны жин нь 250 кг. Одоогоос хоёр сая жилийн тэртээ Шинэ Зеландад амьдарч байв
  • Тэгвэл хамгийн том нисэж чаддаг шувуу нь 60 сая жилийн өмнө амьдарч байж. Далавчных нь урт зургаан метр
  • Хамгийн том загасны урт 35 м байв. Одоогоос сая жилийн өмнө хүн үүсэж байх тэр үед ийм урттай нэгэн акул байжээ. Жин нь 100 тн. Шүднийх нь урт л гэхэд 20 см.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих