Төрсөн эх,дүү хоёроо хүчиндсэн бузар хэрэг үйлджээ

shoron1_31.jpg.300x0_q85_crop_upscaleОйрын үед дуулдаагүй, санаанд оромгүй хүчингийн хэрэг Дундговь аймагт гарчээ. Хэргийг саяхан сум дундын 11-р шүүх хянан хэлэлцэж. Энэ шүүхэд Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрладаг агаад Цагаандэлгэр, Баянжаргалан сумаас бусад нь харьяалагддаг гэнэ. Хууль хяналтынхан энэ хэргийг ихэд нууцалж шүүх хурлыг хаалттай явуулсан тул чухам аль суманд гарсан нь мэдэгдэхгүй байна. Харин энэ бузар хэргийг үйлдэгч нь Ж.Ууганбаяр гэгч болох нь баттай болсон. Аймгийн хяналтын прокуророос Ж.Ууганбаярыг 2013 оны 12-р сард төрсөн эх Г.Ж-г хүчиндсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 126,1-д зааснаар, төрсөн дүү 14 настай Ж.О-г удаа дараа хүчиндсэн үйлдэлд нь 126-р зүйлийн 126,3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл шүүх хуралдааны үеэр тухайн гэр бүл нэр хүндээ авраад өнгөрч. Ж.Ууганбаяр нь төрсөн эхийгээ хүчиндээгүй гэж мэлзэж. Харин хохирогч Г.Ж нь 2014 оны 2-р сарын 6-ны өдөр мөрдөн байцаалтанд “хүү Ж.Ууганбаяр маань 2013 оны 12-р сард согтуудаа намайг нэг удаа хүчиндсэн нь үнэн” гэж мэдүүлэг өгсөн ч шүүх хуралдаанд үүнийгээ батлахаас татгалзжээ. Мөн хохирогч нь бичиг үсэг мэдэхгүй тул байцаалтанд гарын үсээ зураагүй байгаа учир уг байцаалтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж шүүх үзсэн аж. Гэрч А.Д нь “О надад ээжийг Ж.Ууганбаяр ах хүчиндсэн хэмээн хэлсэн” гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан боловч насанд хүрээгүй Ш.О нь Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж уг үйлдлийн талаар мэдүүлэг өгөхөөс мөн л татгалзжээ. Хохирогч Г.Ж нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-д зааснаар төрсөн үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөөгүй, гэрч Ж.О-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16-р зүйлийн 16,4-д зааснаар шүүгдэгчийн эцэг эх, гэр бүлийн гишүүдээс түүний эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглосон зэргээс мэдүүлэг авч болохгүй байгаа тул Ж.Ууганбаярыг төрсөн эхээ хүчиндсэн гэх гэмт хэргийг үйлдсэн нь бүрэн тогтоогдохгүй байна гэж үзжээ.

Харин төрсөн дүү,насанд хүрээгүй хохирогч Ж.О нь14 настай 07 сартай, онгон хальс хуучин урагдалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тэрээр шүүх хуралд “би өнгөрсөн зуныхаа амралтаар хотод найз бандитай болж бэлгийн харьцаанд орсон, ах намайг 2013 оны 8-р сараас хойш хэд хэдэн удаа хүчиндсэн, хамгийн сүүлд оны өмнө 12-р сар хүчиндсэн, гэхдээ ах надад хүч хэрэглээгүй” гэжээ. Шүүх Ж.Ууганбаярын төрсөн эхээ хүчиндсэн хэргийг хэрэгсэхгүй болгож харин төрсөн дүү, насанд хүрээгүй Ж.О-г удаа дараа хүчирхийлсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 126.2.3, 126-р зүйлийн 2,4-д зааснаар 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хориход эдлүүлэх шийдвэр гаргажээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 March 2015

эээ ийм хүмүүс гэсгээлээ хүртнэээ

Сэтгэгдэл бичих