“Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” гэж сэтгүүлчдийн нэрийг барьж ганц нэг хүн захиалгат сэтгүүл зүй, шантааж хийж яваад байна уу?

11220_891

Үнэн юм үнэнээрээ байхаа больчихсон хорвоо хойно худал үгийг мянга давтаад үнэн болдогийн жишээг  “худалдагдсан сэтгүүлзүй”  мэдээллийн шуурганд төөрөлдсөн түмэндээ жинхэнэ утгаар нь харуулаад байх шиг.

Ерөнхийлөгчид 28 хуудастай захидал илгээж ерөөсөө л монголын авилгачидтай улаан гараараа тэмцэж яваа гэх эрэнгийнхний нэр нүүрийг эцэс төгсгөлгүй “түлсэн” шоу багийнханы хэнээрхэл эхэлсэн бололтой. Баг ч гэж дээ ердөө л ганц нэгхэн нэр барьсан хүн байх аж.

Газрын гүйдэл шиг гэнэтхэн сүржин нэрээрээ далайлгаж гарснаа гаваар орвуу гэлтэй сүрдүүлсэн явдлынхааа дараахан алга болчихдог.

Авилгалын эсрэг араа шүдээ хүртэл хурцалсан байж мэдэх амтай хэлтэй айхтар сэтгүүлчдийн энэ байгууллага гайхалтай нь ганц сэтгүүлч, ганц тэргүүлэгчтэй гэхлээр ард нь ямар их ашиг сонирхлын зөрчил яваад байгаа нь тодоос тод.

Ганц дайчинтай энэ газар 2007 оноос эхлэн “Авилгатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” ТББ  нэртэйгээр захиалгын нийтлэл матераиал бэлдэж, эх сурвалж муутай тэнцвэргүй мэдээллээр иргэдийн толгойг угаах увайгүй явуулгаа хийж эхэлсэн гэх.

Амташсан хэрээ 13 дахина гэгчээр сүржин нэртэй сэтгүүлчдийн нэрийг барьсан клубын тэргүүлэгч гэх Б.Отгонбаяр хэмээх энэ эрхэм хэд хэдэн ч удаа байгууллагын нэр хүнд, хувь хүний эрхэд халдаж гүтгэн доромжилсон хэргээр шүүхийн хаалга татаж явсан нэгэн. Мөн түүнийг сэтгүүлзүйн мэргэжилтэй гэхэд эргэлзээтэй.

Эрэн сурвалжлах сэтгүүлчид юу эсийг үзэхэв үзгээ элээтэл үнэний араас тэмцэх шүү дээ гэж өмөөрлөө гэхэд эрээ цээргүй ашиг сонирхлын араас амиа тавих шахам гүйх “захиалгат нийтлэлч” энэ хүнийг бол өмөөрч чадахгүй нь.

Сүүлийн үеийн түүний дайралтын бай Транс банк түүний хувь эзэмшигчид болон хөрөнгө оруулагчид болсон бололтой. Б.Отгонбаяр хэмээх сэтгүүлч нэрийг барьсан “сэргэлэн шантаач” гуай Транс банкны хувь эзэмшигч гэх Д.Энхтайван хэмээх нөхөртэй хэзээнээсээ л холбоо сүлбээтэй гэх. Нэг ёсондоо Д.Энхтайван гэгчийн утсан хүүхэлдэй болсон бололтой.

Тэд Тээвэр хөгжлийн банкны хэргийг мань эрхэмд нааштай шийдүүлэхээр  хошуугаа нийлүүлж  Арбитрын шүүх, Армин.В,  Новожилов.А.Е гэх нэрсийг нийгэмд танил болгосон.

Тэдний зохиосон үлгэрээр бол ядарсан нэг монголыг задарсан гадаад эр хуга хулхидаж, нам дарчихаад, шүүх цагдаагийнханд дунд хуру гозойлгоод, улсын хилээр явган гараад оргон зайлсан гэх… Одоо араас нь Интерполоор эрэн сурвалжлаад олдохгүй байгаа.. Гэтэл тэр хугацаанд Монголд гэнэт нисэж буугаад хэвлэлийн хурал хийгээд яг барьж авах гэтэл дахиад зугтаад нисэж одсон гэх… Арай ч ийм лойсон улс арай биш л юмсан. Ёстой харин эх орон, хууль цааз, дархан хилээ доромжиллоо байна ш дээ!!!

Ийнхүү ор үндэсгүй гүжир гүтгэлэг зохиож өнөөхөө зүүдэндээ хүртэл ярьсаар эцэс сүүлд нь бодит юм шиг байдлыг нийгэмд ойлгуулж,  төрийн тэргүүнд хүртэл түүнээ дайгаад түмний ажлыг сатааруулах, хууль хяналтын байгууллагын шийдвэрт нөлөөлөх гэсэн аргаа барсан ажил хийж суугаа нь хэнд ашигтай гэж.  “Гэмт хүн гэлбэлзэнэ”, “Хулгайч хүн л хамгийн чангаар хулгайчийг бариарай” гэж орилдог гэж үг байдаг даа.

Нийгмийг эрүүлжүүлэхийн тулд үнэний төлөө үгээ хэлж, улаа эргэтэл гүйдэг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн уйгагүй хөдөлмөрийг  “сэтгүүлч”  нэрээр “шантаач” хийгчид хэдэн халтар төгрөгний захиалгат хов живээр үнэгүйдүүлж байгаа нь гүнээ эмнгэнэлтэй.

Мэргэжсэн, мэргэшсэн, ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө сэтгүүлч бид өөрсөдөө анхаарал хандуулж алдаа дутагдалаа хуваалцаж ярилцаж байхгүй бол дотроосоо ялзрах нь байна шүү!

Энэ асуудалд Монголын сэтгүүлчдийн эвлэл, Ерөнхийлөгч М.Галаарид дарга анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна.

/Өөрийн эмзэглэлийг ил захидал болгон илгээсэн сэтгүүлч: Н.Азтай/


URL:

Нэр: Caitlyn Marcellus Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих