Ам.доллар 1800 төгрөгт хүрэв

 

УИХ дээр эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэж буй энэ цаг үед ам.долларын ханшинд тодорхой өсөлт ажиглагдаж эхэллээ.

“ХААН” банк яг одоогоор ам.долларыг 1777 төгрөгөөр худалдан авч, 1797 төгрөгөөр худалдаж буй бол Голомт банк 1779 төгрөгөөр худалдан авч, 1800 төгрөгөөр зарж байна. Мөн Худалдаа хөгжлийн банк 1777 төгрөгөөр худалдан авч, 1779 төгрөгөөр, Капитал банк бэлнээр доллар худалдан авах ханшаа 1800 төгрөг болгож, худалдан авах ханшийг 1785 төгрөг болгосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих