Р.Бурмаа: Намайг намаас гаргасан гэх шийдвэрийг амаар уламжилсан

бу“УИХ-ын гишүүн Р.Бурмааг Ардчилсан намаас хөөх шийдвэр гаргалаа” гэх тэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сайтуудад цацагдсан. “Давхар дээл”-ийн хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхийг УИХ дахъ Ардчилсан намын бүлгийн гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, О.Буртаа, М.Зоригт нар дэмжиж санал өгсөн учир энэхүү шийдвэрийг гаргах үндэслэл болсон хэмээх тайлбар уг мэдээллийг дагаж байсан юм.
Тиймээс УИХ-ын гишүүн Р.Бурмаатай холбогдож, энэ талаар тодруулсан юм.
-Таныг намаас гаргах шийдвэр гаргалаа гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү?
-Манай намын Хяналтын ерөнхий зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдсан. Намайг намаас гаргах шийдвэр гаргасан гэж амаар уламжилсан. Албан бичиг ирээгүй л байна.
-Хяналтын  зөвлөлийн шийдвэрт та ямар байр суурьтай байна вэ?
-Тус зөвлөлийн шийдвэр надад бичгээр ирээгүй байна. Албан бичгээр ирсэн тохиолдолд байр сууриа илэрхийлнэ. Тэрбээр ийн хэллээ.
Хяналтын ерөнхий хорооны дээрх шийдвэрийг ирэх долоо хоногт Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд зөв гэж үзвэл   намын   дарга Н. Алтанхуягт шийдвэрийг илгээх аж. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нь жагсаалтаар УИХ-д сонгогдсон учир  ийнхүү  намаас  гаргахад хүргэсэн байна. Харин түүнтэй ижил  санал  өгсөн Х.Баттулга, М.Зоригт,  Ж.Батзандан   нарын гишүүд   тойрогт   нэр   дэвшиж сонгогдсон юм. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын намын жагсаалтад Р.Бурмаа долоод бичигдсэн байсан бөгөөд, хэрэв   түүнийг   намаас   хасвал жагсаалтын 11-т бичигдэж байсан Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох бололцоо бүрдэж байгаа аж.

 

Б.ДАВААТОГТОХ


URL:

Сэтгэгдэл бичих