“Челси”-гийн хоёр дэмжигчийн ярилцлагаас огт дуулж байгаагүй супер тэмцээн, клуб, тоглогчийн тухай олж мэдлээ

хөлбөмбөгМанай улсын үндэсний өдөр тутмын нэгэн том сонины лхагва гаригийн дугаарт гарсан ярилцлага бяцхан дуулиан тарьж, спортын, тэр дундаа хөлбөмбөгийн хорхойтнуудын амнаас ам дамжин ярих сэдэв болоод байна. Английн хөлбөмбөгийн “Челси” клубийг ХӨГЖӨӨН дэмждэг хоёр залуу спортын нэгэн залуу сэтгүүлчтэй хайртай багийнхаа тухай ярилцсан нь ийн олны анхаарлыг татав. Энэхүү ярилцлага тус сонины цахим хуудсанд нийтлэгдсэн нь олны сонорыг мялаахад чухал нөлөө үзүүлсэн юм. Хамгийн гайхалтай нь хөлбөмбөг хэмээх агуу спортын олон жил сонирхсон хүмүүс энэхүү “Цахиур хагалсан” ярилцлагаас өөрсдийн огт дуулаагуй супер тэмцээн, клуб, тоглогчийн тухай “олж мэдлээ”.

Энэхүү ярилцлагын өмнөх үгний эхний өгүүлбэрийг ямар нэгэн засваргүй сийрүүлбээс “Тун удахгүй Английн аваргуудын лиг буюу Премьер лигийн финалын тоглолтоос гадна Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх сэтгэл догдлуулсан цаг мөч ойртсоор байна” хэмээсэн байв. Хөлбөмбөгийн хорхойтнууд Европын “Аваргуудын лиг”, Английн “Премьер лиг” гэх хоёр шилдэг тэмцээнийг үзэхгүйгээр олон хонож чадахгүй. Гэтэл энэ хоёрыг нийлуүлсэн “Английн аваргуудын лиг” гэх супер тэмцээн бий болсон юм байх хэмээн гайхаж, спортын энгийн сэтгүүлч би хаагуур явж байгаад энэхүү гайхалтай үйл явдлаас хоцорчихсон юм. бэ гэсэн бодол тэрхүү ярилцлагыг цааш унших хүслийг оргилуулав. Харамсалтай нь удалгүй ийм явдал арай ч болчихоогүйг ойлгож, харин “Аваргуудын лиг”, “Премьер лиг”-ээ ч ялгадаггүй нэгэн энэхүү ярилцлагыг авч, буулгасныг ойлгож мэдсэн юм. Энэ хоёр лигийн гол ялгааг захын дунд сургуулийн бага ангийн хүүхэд ч хэлнэ дээ.

“Челси”тийн хоёр дэмжигчийн нэг нь эхний асуултад “Баллак 2005 оноос Челси багт хүчин зүтгэх болсноос нь хойш Челсист болсон гэхэд болно. Тэгээд ч энэ үеэс “Челси”-ийн амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Тэрээр Дрогбагийн хамтаар тус багийн шинэ үеийн амжилтын эхийг тавьсан. 2005 онд Челсигийн Валенсигийн эсрэг сэтгэл хөдөлгөсөн тоглолтыг үзээд л энэ багийн үнэнч фанат болсон” гэж хариулах юм. Угтаа бол Германы шилдэг хөлбөмбөгч Михаэль Баллак “Челси” клубт 2005 биш 2006 онд очсон, энэ багийн амжилтын гараа Баллак ирснээр эхэлчихсэн юм биш, ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович 2003 онд худалдаж авснаар эхэлсэн юм сан.

Бүр нарийндаа бол “Челси” 2002-2003 оны улиралд “Премьер лиг”-тээ дөрөвдүгээр байр эзэлж, “Аваргуудын лиг”-т оролцох боломжтой болоогүй бол орос тэрбумтан худалдаж авах байсан нь юу л бол доо. Баллак, Дидье Дрогба нар шилдэг тоглогч ч гэсэн “Челси”-гийн амжилтыг зөвхөн тэр хоёрт хамаатуулах нь тун өнгөцхөн ойлголт юм. Тэгэхээр Жон Терри, Фрэнк Лампард, Петр Чех, Клод Макелеле, Рикарду Карвалью зэрэг олон гайхалтай хөлбөмбөгч олигтой гавьяа байгуулаагүй болж таарах нь. За тэгээд “Челси” “Валенсиа”-тай 2005 онд биш, 2007 оны “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд учирсныг хөлбөмбөг жаахан гадарладаг хэн бүхэн хэлнэ дээ. Ярилцлага өгсөн хоёрын нэг нь “Баллакийг ирснээс хойш “Челсист” болсон гэхэд болно” (2006 оны явдал) гэснийхээ дараахан нь “”Валенсиагийн эсрэг сэтгэл хөдөлгөсөн тоглолтыг үзээд л энэ багийн үнэнч фанат болсон” (2007 оны явдал) гэх юм. Өөрийгөө яг хэзээ “Челси”-гийн дэмжигч болсноо сайн мэддэггүй бололтой.

Нөгөө залуу нь эхний асуултад “Мэдээж ялалт байгуулдаг, сайн багийн л хөгжөөн дэмжигч байж, үнэнч хөгжөөн дэмжигчийн баяр хөөр, аз жаргалыг мэдэрнэ шүү дээ. Түүнээс үргэлж хожигддог, муу багийг хөгжөөн дэмжинэ гэдэг чинь урамгуй биз дээ. Тэгэхээр Челси амжилтаараа ялгарч, бусдын анхаарлыг татаж чадсан шиг миний анхаарлыг мөн адил татсан юм” гэж хариулах. “Челси”-гийн амжилт уруудаад ирэхийн цагт үнэнч хөгжөөн дэмжигчийн баяр хөөр, аз жаргалыг мэдрэх гэж өөр нэгэн амжилт арвинтай баг руу урвачих нөхөр байна гэсэн бодлыг төрүүлээд авлаа.
Хоёр дахь асуултад 2007 оны Аглийн аваргуудын лигиин тоглолт дээр Валенси багийн хаалганд Челсигийн довтлогч Майкл Исен хурц өнцөг буюу хаалганы чанх хажуугаас боломжгүй нөхцөлд гоолдсон. Тухайн үед тоглолтын нэг цаг 30 минутын турш аль ч баг нь гоол оруулаагүй байсан” гэж хариулав. “Валенсиа”-тай 2005 онд биш хоёр жилийн дараа хүч үзсэнийг энэ удаа санасан бололтой. Тэр тоглолтод гоол хийсэн Майкл Исен нь Майкл Эссьен болж таарав. Тоо 1:1 байхад гана тоглогч 90 дэх минутад ялалтын бөмбөгийг хийсэн ч “Нэг цаг 30 минутын турш аль ч баг нь гоол оруулаагүй байсан” гэж авах юм. Басхүу “Хаалганы чанх хажуугаас боломжгүй нөхцөлд гоолдсон” гэхийг нь юу гэж ойлгох вэ. Үнэхээр боломжгүй нөхцөл байсан бол гоол орохгүй л байсан байлгүй дээ. Ярилцлага өгч буй хүн буруу зөрүү ярьж болох ч үүнийг сэтгүүлч цаасан дээр зөв болгож буулгамаарсан. .

..Цааншлбал “Бас 2012 онд Челсйгийн Ёарселонатай Английн Аваргуудын Лшт Барсад гурав нэгийн харьцаатайгаар талбай дээр нь хожигдсон л доо. Хариу тогаолт дээр жинхэнэ гайхамшгийг бүтээсэн. Дөрөв нэгээр хожсон” гэх юм. Гэтэл нөгөөх нь “Челсигайн Барсатай тоглосон 2012 оны Аваргуудын тоглолт үнэхээр суудлаас нь өндөлзүүлсэн тоглолт болсон. Энэ тоглолтын хувь заяа финалтаар шийдэгдэж байсан” гээд зөрчихөв. Хоёр жилийн өмнө энэ хоёр таараад юу болсныг, бие биеэ арай ч 3:1, 4:1-ээр хожчихоогүйг, тоглолтын хувь заяа пенальтиар шийдэгдчихээгүйг хөлбөмбөгийн хорхойтнууд мэдэж байгаа юмсан. Ер нь хумүүс пенальти буюу 11 метрийн цохилтыг “финалт”, “финал” энэ тэр гэж янз бүрээр ярьж, бичих юм.

Испанийн “Барселона”, Английн “Челси” гэх хоёр агуу баг Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-т 2004-2005 болон 2005-2006 оны улиралд шөвгийн 16-д, 2006-2007 оны улиралд хэсгийн шатанд, 2008-2009 болон 2011-2012 оны улиралд хагас шигшээд таарсан билээ. 2005 оны хариу тоглолтод “Челси” 4:2-оор хожсоныг эс тооцвол энэ хоёр бие биеэ хамгийн дээд тал нь нэг бөмбөгний зөрүүтэй ялж байлаа. Түүхийн хуудас жаахан сөхөх юм бол 1999-2000 оны улирлын шөвгийн наймд учирсан. Жанфранко Зола тэргүүтэй “Челси” эхлээд нутагтаа 3:1-ээр хожсон. Гэсэн ч Ривалдо, Патрик Клюйверт, Луиш Фигутэй “Барса” нутагтаа болсон хариу тулааны үндсэн цагт 3:1-ээр хожсоноор хоёр тоглолтын нийлбэр 4:4 болж тэнцсэн. Нэгэнт эрчийг авсан Луй Ван Гаалийн шавь нар нэмэлт цагт дахин хоёр гоол хийснээр Жанлука Виаллигийн багийг 5:1-ээр хожиж байсан түүхтэй. Дээрх гурвын ярьж, бичсэнчлэн 3:1,4:1-ээр хожилцсон тоглолттой гоолын тоогоороо хамгийн дөхөж очих нь энэ. Гэхдээ энэхүү ярилцлагыг өгөгч, авагчийн хэн нь ч өнгөрсөн зууны сүүлчийн жилд болсон тэрхүү агуу тоглолтын тухай яриагүй гэдэг нь тодорхой л доо.

Ярилцлага “2003 оноос домогт дасгалжуулагч Жозе Маврин Челсигийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон” хэмээн үргэлжлэв. Португалийг нэрт дасгалжуулагч Жозе Моуриньо энэ багт 2004 онд ирсэн тухай яриад байгааг нь төвөггүй ойлгов. Гэтэл нь Маврин нь удалгүй Маврино болчих юм.

“Челси”-гийн Германы “Бавари Мюнхен”-тэй хийсэн 2012 оны “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын тухай ийн ярив. “Дрогба финалийн тоглолт дээр Ройбенийг дэгээдээд булангийн цохилт эсрэг багийн довтлогч хийхээр болсон … 83 дахь минутанд Челси хаалгандаа бөмбөг аддсан. Ингээд Челсигийн фанатууд итгэл найдвараа алдчихаад байхад Торрес сэлгээнээс гарч ирээд 89 дэх минутанд Торресийн булангийн цохилтыг Дрогба толгойгоороо цохиж гоолдож байсан. Энэ бол үнэхээр гайхамшигтай мөч байсан” хэмээн ярьжээ. Эсрэг багийн тоглогчийг дэгээдэж унагаахад булангийн цохилт өгсөн тухай бичсэнийг нь бодохоор шог нийтлэл ч юм уу гэж бодогдов. Дрогба Ройбенийг биш Фрэнк Риберийг дэгээдэн унагаж, Ройбен биш Роббен булангийн бус торгуулийн цохилт гүйцэтгэснийг “Челси”-гийн үнэнч хоёр фэн нь мартлаа гэж үү. Дээрх гурвын яриагаар бол үүннй дараа Торрес сэлгээнээс гарч ирээд булангийн цохилтоос дамжуулалт өгснийг Дрогба толгойгоороо цохьж хийдэг юм байх. Торрес булангийн цохилт хийдэг л гэнэ шүү бас Дрогба толгойгоороо мөргөдөггүй цохьдог юм байна.

Яг нарийндаа бол “Челси” 0:1-ээр хожигдож байхад Хуан Мата булангийн похилт гүйцэтгэж, үүнийг нь Дрогба амжилттай мөргөсөн. Ингээд үндсэн цаг 1:1-ээр өндөрлөсөн. Харин нэмэлт цагт Роббен 11 метрийн торгуулийн цохилт алдаж, үүнээс хойш дахиж гоол ороогүй тул тоглолтын хувь заяа тэр “финалт”-аар нь шийдэгдэж байлаа. “Челси” клуб орос тэрбумтны ивээлд орж, Моуриньо ирснээр Европын Топ” клубийн нэг болсон. Тэдний гол зорилго нь “Аваргуудын лиг”-ийн цомыг хүртэх байсан ч ингэж чадахгүй л яваад байлаа. Харин олон жилийн мөрөөдөл нь 2012 онд биелж, хүссэн цомоо хүртсэн. Өөрөөр хэлбэл хоёр жилийн өмнөх “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын гол үйл явдлуудыг “Челси”-гийн үнэнч хөгжөөн дэмжигч бүр санаж байх учиртайсан.

Английн “Премьер лиг”-ийн тухай “Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси, Арсеналь гээд их дөрвөл гэж байсан бол өнөөдөр тэдгээрийг их дөрвөл гэхээ больсон. Яагаад гэхээр энэ дөрвөн багаае аль нэгнь Премьер лигт шалгарахгүй байх тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болсон” гэж ярив. Уг нь “Манчестер Юнайтед”, “Арсенал”, “Челси”, “Ливерпүүл”-ийг Топ-4″ гэж олон жил ярьдаг байсансан. Сүүлд “Манчестер Сити” баячуудын ивээлд орж, Тоттенхэм” илт чангарснаар Топ-6″ гэж яригдсан. Гэхдээ “Эвертон” тэдэнтэй хүчтэй өрсөлдөх болсноор Топ-6″ гэгдэхээ больчихоод байгаа билээ. “Премьер лигт шалгарахгүй байх тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болсон” гэдэг үг доод лиг рүү уначихаад дээшээгээ дэвшиж чадахгүй байгаа “Лидс Юнайтед”, “Блекбэрн Роверс”, “Ноттинхэм Форест” нарт л тохирох байх. Харин дээрх Топ” гэгдэх багуудын тухайд “Аваргуудын лиг”-ийн эрх олгох эхний дөрвөн байрт шалгарч чадахгүй байгаа” гэж яривал илүү тохирох мэт. Эсвэл “Аваргуудын лиг”, “Премьер лиг”-ээ ялгадаггүй сэтгүүлч зөв ярьсныг нь бас л андуурчихав уу.

“Манай үндэсний бөх шиг 2000 оны эхээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ хэдэн жил дараалан аваргадцагтай” гээд л ярьж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнийг улсын их баяр наадамд хамгийн сүүлд 1999 онд түрүүлснийг ярилцлагыг өгсөн нь ч, авсан нь ч, энэхүү нүүрийг уншиж буулгах хариуцлагатай хүн нь ч мэддэггүй бололтой.

За тэгээд Португалийн “Порту”-г Английн баг болгосон нь Английг эзэн хаантай болгосны хажууд гайгүй шүү. Испанийн “Реал Мадрид”-ыг “Английн анхны эзэн хааны баг” гэчихжээ бас. “Рональд бол дэлхийн алдартай хөлбөмбөгчин гэх алдар нэрийг нь цэнгэлдэхийн гадаа “тайлуулж” чадсан байгаа байхгүй юу” гэх өгүулбэрийг хэдэнтээ уншаад ч ойлгож чадаагүйгээ нуухгүй ээ. Басхүү Юест Хэм (Зүй нь “ВестХэм”), Нью Кастл (“Ньюкасл Юнайтед”), Дортманд (“Боруссиа Дортмунд”) гэх клуб, Рональд (Криштиану Роналду) гэж дэлхийн шилдэгхөлбөмбөгч байдгийг олж мэдлээ. Харин Дрогбагийн өмнө нь тоглож байсан “Плафериап” гэх агуу баг нь юу болохыг ухаад ухаад ч олсонгүй. Аргаа бараад йоо^к-ээс хайхад ганц ч илэрц гарч ирсэнгүй ээ.

Ярилцлага өгсөн хоёрын нэг болох Я.Мөнхбаяр нь өдөр тутмын өөр нэг том сонинд оператороор ажилладаг байсан, спортын гайгүй мэдлэггэй нэгэн бололтой. Түунийг таних хүмүүс “Манай Мөнхбаяр ингэж ярих хүн биш дээ. Сэтгүүлч л “алж” дээ” хэмээж байлаа. Я.Мөнхбаяр “Челси” клубийн Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн фэйсбүүк группт “Сайн байна уу залуус аа. Группийн фанат Чингис, Мөнхбаяр бид хоёр ярилцлага өгсөн болно. Гэвч ярилцлага нийтлэгдсэн сонинг уншаад сэтгэл санаагаар маш их уналаа. Харамсалтай нь бид хоёрын ярьсан зүйлийг буруугаар мушгин гуйвуулж, спортын ямар ч мэдэгдэхүүнгүй мэтээр ойлгуулж бичсэнд үнэхээр их гомдолтой байна. Уг ярилцлагыг авсан сэтгүүлчийн маань спортын, тэр дундаа хөлбөмбөгийн мэдлэг тун тааруу бололтой. Уг алдааг залруулахын тулд оролдож байна” хэмээн бичсэн байв.

Иймэрхүү нөхдөөс болж хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн нэр хүнд шавар шавхайтай хутгалдаж байгаа нь маш харамсалтай.

 

 

Д.Нанжид /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих