“Харанга”-ынхан цусны өвчтэй хүүхдүүдэд хандив өргөлөө

“Харанга” хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд “Best of Haranga – Дандаа хамтдаа” тоглолтоо монголын бүх сайхан ээжүүд, бүсгүйчүүдэд зориулан хийсэн билээ. Уг тоглолтын  үеэр “Бодлын тэнгис” амплаггед цомгийг дуудлага худалдаагаар борлуулсан бөгөөд тус цомгийг хамтлагийн үнэнч фен Н.Мөнхнасан авсан. Тэд энэхүү орлогийг хүмүүнлэгийн үйлст зориулахаар шийдэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн тасгийн цусны өвчтэй хүүхдүүдэд дөрвөн ширхэг хяналтын аппарат хандивлажээ.

Тэд фейсбүүк хуудсандаа энэ тухайгаа бичин “Бидний хүмүүнлэгийн үйлс цаашид үргэлжилнэ. Бидэнтэй нэгдэж болно” хэмээн залуусыг уриалсан юм.

Энэ онд “Харанга” хамтлаг байгуулагдсаны  25 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх зургаадугаар сард бөмбөрчин Пүүжээгийн бие даасан тоглолт болох юм.

Г.Даша


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.