Хамгийн инээдтэй 5 патент

Дэлхий ертөнц маш хурдан шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөн өөрсдийн залхуу хойрго зангаасаа болж шинэ шинэ бүтээлүүдийг төрүүлдэг нь үнэний ортой л болов уу. Эдгээр бүтээлүүдийн зарим нь хувьсал хийж байхад зарим нь бас арай л хэрэггүй юм уу даа гэмээр.. Гэхдээ юмыг яаж мэдэхэв дээ, хэрэгтэй үедээ хэрэг болох ч юм билүү. Хамгийн инээдтэй 5 патентыг та бүхэнд танилцуулж байна.

1. Өөрөө өшиглөгч машин

Self Spanking Machine

Зохион бүтээгч: Joe W. Armstrong
Патентын дугаар: 6293874
Бүртгүүлсэн:  2001 оны 9 сарын 25

Хорвоо дэлхий дээр хүн төрөлхтөн юу эсийг сонирхох вэ дээ. Ер нь тэгээд бөгс рүүгээ өшиглүүлж таашаал авна гэдэг бас байж болох л зүйл. Харин өшиглөх хүн байхгүй бол яах уу? Өөрөө өөрийгөө өшиглөлтэй нь биш дээ. Гэтэл тийм биш юм аа, өөрийгөө өшиглөж болдог юм байна. Энэ бол өөрөө өөрийгөө өшиглөгч төхөөрөмж юм. Joe Armstrong гэгч мазохист нөхөр, эсвэл мазохистуудад тус хүргэх гэсэн сайхан санаатай эр энэ төхөөрөмжийн патентыг авчээ. Ажиллах зарчим маш энгийн, зурагт үзүүлсэнчлэн гарыг эргүүлэхэд араас чинь ёстой л амбаардаж өгөх нь дээ.

2. Дахин ашиглагч жорлон

Recirculating Toilet

Зохион бүтээгч: Thetlord Corporation (Ann Arbor, MI)
Патентын дугаар: 3593345
Бүртгүүлсэн: 1971 оны 7 сар

Дэлхий дахин цэвэр усны хомсдолд орж байгаа өнөө үед хэрэгтэй ч байж болох нэгэн патентыг танилцуулж байна. Бид бие засч дуусаад жорлонгийнхоо усыг татдаг. Харин энэ усны оронд орлуулчихаар юу байж болох уу? Хүмүүсийн толгойд янз бүрийн л санаа орж ирэх байх, харин энд нэг нөхөр үнэхээр үр ашигтай санал гаргажээ. Юу вэ гэвэл бидний биеэс гарсан өтгөн, шингэнийг шүүгээд буцааж усных нь оронд хэрэглэх юм.  Энэ төхөөрөмжийг та суултууртаа суулгаснаар ус хэмнэх давуу талтайгаас гадна бүхэл бүтэн бактерийн хаант улсыг бүтээн босгож “анхилам” сайхан үнэрийг нь өдөр бүр мэдрэх нь ээ.

3. Хүн идүүлдэггүй маск

Anti Eating Facemask

Зохион бүтээгч: Lucy L. Barmby
Патентын дугаар: 4344424
Бүртгүүлсэн: 1982 оны 8 сарын 17

Thomas Harris хүн идэгч Hannibal Lecter-ийн тухай зохиол бичсэнээс нэг жилийн дараа Калифорнийн нэгэн зохион бүтээгч сэтгэлзүйч эмч нарт зориулсан хүн идэхээс хамгаалсан маскын патентыг авчээ. Энэ маскыг зүүгээд, тайлахаас хамгаалан тусгай жижиг цоожоор цоожлоно. Цоожны түлхүүр….Үргэлжлэлийг энд дарж уншина уу >>>>>>>>>>


URL:

Сэтгэгдэл бичих