Шөнийн захын хажуугийн барилгын өргөгч цамхаг унажээ

өргөгчӨнгөрсөн амралтын өдрүүдэд гэмт хэргийн гаралт харьцангуй бага гарсан байна. Харин хулгай, танхайрах хэргүүд нэлээд гарчээ. Мөн банкинд дээр хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн байна. Амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодруулахад “Дулааны улирал эхлэж байгаатай холбоотой иргэдийн болгоомжгүй болон цахилгааны гэмтлээс үүдэлтэй гал түймэр ихээр гарч байна.

Мөн хөдөлмөр аюулгүй байдлын журам зөрчиж нэг хүн амиа алдсан хэрэг ч гарсан. Тухайлбал, Шөнийн захын хажууд баригдаж байгаа барилгын өргөгч цамхагны трос тасарч унасан. Харин энэ үеэр хүний амь нас хохироогүй. Ер нь дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан барилгын ажил идэвхиждэг. Үүнээс улбаалан барилга дээрх гэмт хэрэг зөрчил нэмэгдэх хандлагатай байна.

Тиймээс барилгын бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллага, хариуцаж байгаа албан тушаалтнууд хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм журам, ажилчид болон орчин тойрныхоо аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна” гэв.

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Нэр: Fleta Огноо: 4 September 2018

Deep thinking – adds a new dimiesnon to it all.

Сэтгэгдэл бичих