1-р сургуульд хүүхдээ оруулахад 3.5-5.5 сая төгрөг гэнэ

1DХавар болж цэцэрлэг сургуульд хүүхэд оруулах бизнес эхэлжээ. Энэ хэргээр 1-р сургуулийн мэдээллийн ажилтан У.Номинчимэгд шүүхээс хоёр жил хорих ял ногдуулсан ч тогтоолын биелэлтийг түр хойшлуулаад байгаа гэнэ. Тэрээр иргэн Б.Ундармаагаас охиныг нь 1-р сургуулийн 1-р ангид оруулж өгнө хэмээн 5.5 сая төгрөг, Ц.Амарбаясгалангаас мөн 1-р сургуулийн 3-р ангид хүүдийг оруулж өгнө хэмээн 3.5 сая төгрөгийг залилан авчээ. Амласан ёсоороо хүүхдийг нь оруулж өгөхгүй байсанд эцэг эхчүүд сургуулийн захиралд хандсанаар энэ хэрэг илэрч. У.Номинчимэг ч хэрэг мандангуут ажилдаа ирэхээ больж сургуулийн захиргаа ч бушуухан ажлаас нь халжээ.

 

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих