Жүжигчин Д.Оюунтуул гомдолгүй гэжээ

 f940abc56adc2189great

СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа хамтлагийнхаа жүжигчин Д.Оюунтуултай маргалдсаны улмаас Д.Оюунтуул руу халуун ус цацаж гэмтээсэн хэрэг гарсан. Тодруулбал% энэ сарын 27-нд Орхон аймагт аялан тоглолтоор явж байхдааийн муудалцжээ.

 

Хэргийн  талаар Орхон аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Н.Даваазулаас тодруулахад, “Иим хэрэг гарсан нь үнэн. Дуудлага мэдээллийн дагуу манай цагдаагийн хэлтсээс тухайн газар очсон. Гэвч бүсгүйчүүд хоорондоо учраа олсон. Улаанбаатарт очоод гомдол гаргах эсэхээ шийднэ гэж хэлсэн. Тиймээс манай цагдаагийн хэлтэст уг хэрэг шалгагдаагүй” гэлээ.

 

Д.Оюунтуул одоогоор “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлах  Түлэнхийн төвийн сэхээний тасагт ар гэрийн асрамжинд эмчлүүлж байна. Цээжин бие нь багагүй түлэгдсэн учир битүү лентээр ороосон, харин нүүр царай нь шарх сорви тогтоогүй байна.

 

Д.Оюунтуулын талаар эгчээс нь тодруулахад “Дүүгийн маань биеийн байдал гайгүй байгаа. Хэвлэлээр гараад байгаа шиг 65 хувийн түлэгдэлт байхгүй. Одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй яриа өгөх боломжгүй байна. Нүүрэндээ түлэгдсэн зүйл байхгүй” гэв.

 

Харин Д.Оюунтуул руу ус цацаж түлсэн жүжигчин Ц.Алдармаа “Туул өөрөө эхэлсэн. Тэр над руу эхэлж ус буцалгагчтай халуун ус цацахаар нь хариуд нь аягатай ус цацсан. Би ч бас хохирогч” хэмээсэн юм. Гэхдээ одоогийн байдлаар Ц.Алдармаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа үгүй нь тодорхойгүй байна. Харин продакшны захирал Бооёо “Бид шалгуулах шаардлагагүй. Хэн хэн нь гомдолгүй гэсэн учраас шалгуулахгүй” гэв.

 

Б.Отгоо

URL:

Сэтгэгдэл бичих