Гэрээсээ дайжсан 29 хүүхдийг олж тогтоов

22a60cd70f135f4fbig
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулах, нийслэл хотод орон гэрээсээ дайжсан, тэнэмэл байдлаар амьдарч байгаа насанд хүрээгүй хүмүүсийг олж тогтоох, эрх ашгийг хамгаалах зорилгоор Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн Хэв журам хамгаалах тасаг, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран энэ оны 04 дүгээр сарын 06-наас эхлэн “ТЭНЭМЭЛ” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

 

Арга хэмжээг зохион байгуулснаар түр хамгаалах байранд төвлөрүүлэн бүртгэлжүүлэх, тэднийг дүүргүүдийн Гэр бүл хөгжлийн төв, хүүхдийн асрамж халамжийн төвүүд болон эцэг, эх асран хамгаалагчийн асрамжид хүлээлгэн өгөх юм.

 

Энэ ажлын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Төв, Дархан-Уул аймгаас гэр оронгүй, тэнэмэл, орон гэрээсээ дайжсан, асран хамгаалагчгүй явсан 29 хүүхдийг олж тогтоон Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтнүүд тэдэнтэй уулзалт зохион байгуулж, түр хамгаалах байранд хүргэгдэн ирсэн хүүхдүүдийг бүртгэн хүлээн авч, хооллон эмчийн үзлэг оношлогоонд хамруулан 8 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж цаашид хийгдвэл зохих эмчилгээ сувилгааны талаар эцэг эх, асрамж халамжийн төвийн эмч, нийгмийн ажилтан нарт зөвлөмж хүргүүллээ. Нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр 16 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчдад, 13 хүүхдийг асрамж халамжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Б.Отгоо

URL:

Сэтгэгдэл бичих