Хил зөрчигчдийг саатлуулжээ

хилчидОйрын өдрүүдэд хил орчимд гарсан хэрэг илрүүлэлт хилчдийн сонор сэрэмжийг шалгасан үйлдлүүд ихээхэн гарсан байна.

Тухайлбал хил давах гэж байсан 60 орчим малыг хилчид буцаан эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн иргэдийн өгсөн зэвсэгтэй этгээд явж байна гэсэн мэдээллийн дагуу хилчдийн эрлийн баг гарч шуурхай ажилласны үр дүнд улсын хилээс 6 км-ын зайд явган хүнийг барьж саатуулсан байна. Уг этгээд нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн Баттулга гэгч улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан нь тогтоогдон Хөвсгөл аймгийн цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн аж. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл барин хилээс 14 км-ын зайд явж байсан Сэлэнгэ аймгийн хоёр иргэн, Шаамар сумын 6 иргэнийг илрүүлж саатуулаад байгаа аж.

Түүнчлэн хил орчим гарсан 60 орчим км-ыг хамарсан хээрийн түймрийг хилчид бүрэн утраагаад байгаа юм байна.

 

 

Чой /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих