Хар тамхины хэргээр гадны улсуудад манай улсын 66 иргэн бүртгэгдсэн байна

хар тамхиДэлхий дахиныг цочроосон гэмт хэргийн гол үүдэл болсон хар тамхины асуудал өнөөдөр манай улсын иргэдийг ч тойрч гараагүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 66 иргэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт гадаадын улс орнуудад шалгагдсан, шийдвэрлэгдсэн, шийдэгдэж байгаа. Тухайлбал, Унгар гурав, Казахстан гурав, ОХУ зургаа, Малайз тав, Грек Улсад, БНХАУ-д 44 иргэн байгаа аж.

Эдгээрээс цаазаар авах ялаар шийтгүүлсэн таван иргэн байдаг аж. Харин одоогоор Малайз улсад хэрэг нь шалгагдаж байгаа манай улсын гурван иргэнийг  цаазаар авах магадлалтай байгаа юм байна.

Энэ мэтчилэн санаатай ба санаандгүй хар тамхины хэрэгт орохгүй байхыг Улсын мөрдөн байцаах газраас нийт иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа юм байна.

 

 

Чой /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих