“Хурд” групп иргэд, оршин суугчдыг хулхиджээ

hurd1“Хурд групп” хэмээх энэ барилгын компаниийг  УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийнх гэдэг. Сүүлийн үед эдний захиалан бариулж буй барилга бүр дээр нь байнга л асуудал гарах болсон.

Тэгвэл саяхан “Хурд”-ынхан иргэд, оршин суугчдыг хулхидсан хэрэг гарчээ. Тодруулбал: “Хурд” группийнхан Төмөр замын депогийн шатахууны агуулахтай залгаа шахам “Нарны хороолол” хэмээх шинэхэн хорооллыг босгож, анх байр захиалж буй хүмүүстэй гэрээ хийхдээ нэг метр квадратыг нь хоёр сая орчим төгрөгөөр тооцож оршин суугчидтай гэрээ хийж байжээ. Гэтэл зарим нэг айл худалдаж авсан байрандаа хэмжилт хийж үзэхэд, доод тал нь гурван өрөө байрнаас дөрвөн метр квадрат сох дутсаныг олж мэдсэн байна. Энэ нь нэг айлаас найман сая төгрөг илүү авч байна гэсэн үг юм. Тус хороолол нь 1-4 өрөө байрны зохион байгуулалттай бөгөөд одоо баригдаж буй “Нарны хороолол 2”-тойгоо нийлээд нийт 3600 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. “Нарны хороолол 1” нь 1345 айлынх бөгөөд одоогоор мянга орчим айл шинэ байрандаа нүүж ороод байгаа аж.

narОршин суугчид ч эхнээсээ хэл ам таталж, гэрээ хэлцлээ шинэчилж, бодит хэмжээгээр нь байрныхаа төлбөрийг төлөхөөр болжээ. Харин бэлэн болсон 1345 айлын орон сууцны айл бүрээс дунджаар 2-3 метр.кв-ын зөрүүг “Хурд”-ынхан хульхидаж байгаа нь хөдлөшгүй баримтаар тогтоогдоод байгаа аж. Энэ маягаар тооцвол, “Нарны хороолол”-ын 3600 айлын орон сууцнаас “Хурд” групп 10 орчим сая доллар сул халааслах нь тодорхой юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг иймэрхүү байдлаар хөлждөг болохыг ганцхан энэ хорооллын жишээн дээр харж болно. Нөгөөтэйгүүр, урьд нь барьсан “Рапид харш”, “Apartment KH”, “Hunnu2222” хорооллын барилгаасаа хэр зэрэг талбай хумсалж, оршин суугчдыг хохироосныг таашгүй.

Мөн “Нарны хороолол”-ын борлуулалтын албаны дарга н.Балжинням гэгч гар утсаа салган оршин суугчдаас зугтаах болжээ.

Энэ мэтчилэн орон сууцны талбайг хий нэмж ашиг унагадаг асуудал дуусахгүй нь бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих