Онигоо

16518185042013-10-09-17-11[www.zaluu.com]Анч ноход:
-Би эзэнтэйгээ нэг удаа анд явж байсан чинь гэнэтхэн өөдөөс баавгай гараад ирдэг байгаа. Тэгсэн чинь манай эзэн гэртээ сумаа мартчихаж. Тэгэхээр нь би түүн рүү дайрлаа даа…
-Чи ямар мундаг юм бэ?
-Мундаг ч гэж дээ, сумаа мартчихсан гэхээр нь л уур хүрээд…

—————————–

 

Цэцэрлэгийн хүү:
-Ээж ээ, намайг өнөөдөр Саша зодоод.
-Миний хүү өөдөөс нь зодолдоогүй биз?
-Үгүй ээ, зүгээр л таны хэлдэгээр “чимээгүй өшөө” авсан.
-Яаж?
-Нусаа бөөрөнхийлж байгаад нууцаар хоолонд нь хийчихсэн.

—————————–

 

Лорд Бэкингем парламентийн хуралдаан дээр “Английн бүх эмэгтэйчүүд биеэ үнэлэгч” гэсэн утгатай үг хэлжээ. Орой нь лорд гэртээ ирэв. Эхнэр нь:
-Лорд та өнөөдөр хуралдаан дээр үг хэлээ юу?
-Тийм ээ.
-Английн бүх эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч гээ юу?
-Тийм ээ.
-Бүх эмэгтэйчүүд гэхээр би ч гэсэн түүний тоонд орох уу?
-Орно оо.
-Та тэгээд намайг биеэ үнэлэгч гэж байгаа юм уу?
-Тийм ээ.
-Тэгвэл та намайг хэдээр үнэлэх вэ?
-5 фунт.
-Ийм хямдхан уу?
-Тэр! Биеэ үнэлж л байгаа биз дээ

———————————

 

Хоёр бүсгүй:
-Коля надад хайртай юм шиг байна аа.
-Чи яаж мэдэв?
-Ганц удаа унтах хүүхэндээ шоколад бэлэглэхгүй биз дээ.

—————————–

 

Шаргал үст хүүхнүүд их хурлаа хийж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөгийн стадион дүүрэн төлөөлөгчид иржээ. Хөтлөгч Шаргал үст:
-Шаргал үст хүүхнүүд ээ, энэ дэлхийн бүх хүмүүс биднийг толгойны ажилд муу, бөгсний ажилд сайн гэж хочилдог билээ. Тийм учраас өнөөдөр энэ их хурлаараа тэр ойлголтыг үндсээр нь өөрчилж дэлхий дахинд бид тийм тэнэг хүмүүс биш гэдгээ баталъя, тэгэх үү?
Бүх шаргал үстнүүд:
-Тэгье ээ.
Хөтлөгч:
-За та нарын дундаас нэг нь наашаа гараад ирээрэй… хэн нь хамаагүй ээ… за та гараад ир…
Нэг Шаргал үст хүүхэн гарч ирэв. Хөтлөгч:
-За би танаас нэг асуулт асууя. Таван тавын хэд вэ?
-Хорин дөрөв.
Хөтлөгч:
-Жаахан харамсалтай юм боллоо, мэдээж энэ олон хүний өмнө сандраад байх шиг байна аа даа.
Хөтлөгч, хурлын төлөөлөгчид рүү хандан:
-За яахав дахиад нэг боломж олгох уу?

————————–
-Тэгье ээ ээ… Дахиад нэг боломж олгоё оо оо!!!

Шаргал үст Валя:
-Коля,чи их ухаантай юм аа, гоё гоё юм ярьж өгөөд…
-Валя минь, би ухаантай биш ээ, чи л тэнэг байхгүй юу…

Р.Слава

www.fact.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих