Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тойрсон ноцтой дуулиант мэдээллүүд

1398934367_3Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо дараа хууль зүйн салбарыг шинэчлэнэ хэмээн гарч ирсэн. Тухайн үедээ хуулийн салбарыг шинэчлэхэд хугацаа их шаардана, эсэргүүцэлттэй ч их тугарна гэдгээ мэдэж байж. Тэрбээр энэ эсэргүүцлийг ойролцоогоор 2015 оны хавар эхлэх болов уу гэж таамаглаж байжээ. Гэвч бодсоноос хавьгүй эрт эхэлж, дайрч, давшилж байгаа талаараа ярилцлагынхаа үеэр хэлжээ. Мөн “Хаалттай, олон нийтэд хянагддаггүй, тэгсэн мөртлөө маш хүчтэй арга хэрэгслээр хүний хувийн орон зай руу халддаг, ийм эрх мэдлийг өөртөө агуулж байдаг цагдаа, тагнуул, цэргийн байгууллагад шинэтгэл хийхэд хэцүү. Энэ шинэтгэлийг хийх гэж оролдож байгаа, энэ байгууллагуудыг өөрийг нь хянадаг, томилдог тэр хүмүүс рүүгээ нөгөө арга хэрэгслүүдээ чиглүүлдэг. Тэр хүч хэрэгслийнх нь үзүүрт нь өртөх магадлал өндөр” хэмээн ярьсан байна.
Ийнхүү хуулийнхан гэх хэсэг бүлэг хүмүүсийн хавчлаганд ороод буй гэх Х.Тэмүүжингийн талаар өнөөг хүртэл гарсан дуулиант мэдээллүүдийг түүний тайлбарын хамт хүргэж байна.
Хууль зүйн сайдаа тагнасан, чагнасан гэх дуулиан
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан юм. Түүний мэдэгдлийг сэтгүүлчид төдийгүй энгийн ард иргэд хүртэл сортолзон хүлээж аваад хэзээ ямар ажиллагаа явагдсан юм бол, Х.Тэмүүжингийн ямар но илэрсэн бол хэмээн сонирхож байгаа билээ.

Энэ талаар Х.Тэмүүжин:

 
-Цагдаагийн албаны тухай шинэ хуулиар дарга нь хууль бус заавар, тушаал өгөх юм бол доод тушаалынх нь хүн биелүүлэхгүй байх, биеүүлэхгүй байгаад зогсохгүй дээд албан тушаалтандаа мэдээлэх, хэрвээ хууль бус тушаал шийдвэрийг биелүүлсэн бол өөрөө хариуцлага хүлээхээр зарлачихсан юм. Хууль бус заавар, тушаал өгсөн тохиолдолд түүнийг нь хэрэгжүүлэхгүй байх боломж бүрдсэн гэсэн үг. Цагдаагийн байгууллага дотор ийм л нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр “Өмнө нь ийм хэрэгтэй холбогдуулаад энэ асуудлыг шалга гэдэг зааварчилгаа өгдөг байсан бол одоо “Энэ хүнтэй холбогдуулаад ийм асуудлыг шалга” гэдэг хүн рүү чиглэсэн мөрдөн шалгах ажиллагаануудыг хийдэг боллоо. Энэ хүрээнд Хууль зүйн сайдтай холбоотой ийм асуудлууд үүрэг даалгаварт орж ирсэн. Үүнтэй холбоотой материалууд ийм байна. Тухайлбал, 2013 оны найм, есдүгээр сард энэ компаниудыг, ийм ТББ, энэ хүнийг тантай холбон шалгуулахаар ийм үүрэг даалгавар өгсөн” гэдэг мэдээллүүд над дээр ирсэн. “Энэ мэдээллийг гэрчилнэ” гэсэн хүнд тэр үйл ажиллагааг удирдаж байгаа хүн нь гар хүрсэн тохиолдол ч гарсан” хэмээн ярьжээ.
Х.Тэмүүжин сайд хар тамхичин охинтой холбогдсон дуулиан
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тойрсон ноцтой дуулиант мэдээллүүдТэрбээр тайлбар өгсөн яриандаа “Цагдаагийн байгууллагаас УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд “Маш нууц” гэдэг тамгатайгаар явуулсан баримт нь сарын өмнө “Ноцтой мэдээ” гэдэг сонин дээр гарчихсан, нуугаад байх шаардлагагүй л юм байгаа байхгүй юу. Манай хууль, хүчний байгууллагууд “тусгай ажиллагаа” нэрийн дор өөрсдөө зохиосон ч байж магадгүй янз бүрийн мэдээллийг эхлээд хэвлэл мэдээллээр цацаж, хүмүүсийн анхааралд өртүүлж байгаад араас нь “Энэ бол хууль ёсны ажиллагаа байсан юм шүү” гэж тайлбарлах, нийтэд тэгж харагдуулах гээд маш нарийн арга технологиор ажиллаж байна л даа” хэмээн ярьсан удаатай.

Цагдаагийнхан энэ хэргийг нэгэн хар тамхины хэргийг шалгаж байгаад санаандгүй барьсан гэдэг. Хэргийн талаар дэлгэрүүлбэл 2014 оны 3-р сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан байдаг. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн гэдэг. Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961…, 9520… гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961…, 9520… дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961… дугаараас 71 удаа залгасан, 9520… дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910… дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болжээ, охин, хууль зүйн сайд хоёр нэлээн гүн гүнзгий холбоотой болохыг гэрчилсэн явдал гээд л хэвлэлүүдээр шуугиж эхэлсэн нь түүнийг тойрсон дуулианы тоог нэгээр нэмсэн юм.

Харин энэ талаар Х.Тэмүүжин сайд

-Би тэр эмэгтэйг мэднэ, нууж хаагаад байх шалтгаан ч байхгүй. Өнгөрсөн онд тэр эмэгтэй гар утас хулгайлсан хэргээр баривчлагдсан юм билээ. Энэ хэрэг дээр нь өмгөөлөгч олж өгөөч гэдэг хүсэлт нь над дээр ирсэн. Манай яамны газрын дарга О.Алтангэрэл гэж өмгөөлөгч байсан залуу бий. Тэр хүнээр дамжуулаад өмгөөлөгч гаргаж өгсөн. Тэр өмгөөлөгч нь хангалттай сайн өмгөөлөл үзүүлсэн эсэхийг би мэдэхгүй, ямар ч байсан тэр эмэгтэй хулгайн хэрэгтээ ял шийтгүүлсэн. Ялаа эдлээд гарч ирснийхээ дараа “Өмгөөлөгч олж өгсөнд байрлалаа” гэдгээ над дээр ирж хэлсэн. Гэхдээ бас эргэлзээтэй юм бий л дээ. Он гарснаас хойш ямар учир шалтгаантай нь мэдэгдэхгүй, миний ажил дээр хэд хэдэн удаа ирсэн. Дараа нь хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож баривчлагдсаныхаа дараа өөр нэг хүний өмгөөлөгчийн гар утсаар над руу ярьсан. Тэр үед нь би “Хэрэг хийсэн бол хариуцлагаа өөрөө хүлээнэ” гэдэг л хариу өгсөн. Тэр бүх мэдээлэл тухайн үедээ цагдаад бүртгэгдээд, бичигдээд үлдсэн байдаг юм билээ хэмээн ярьсан.

Х.Тэмүүжингийн биеэ үнэлдэг байсан гэх Сарангэрэл

Х.Тэмүүжингийн талаарх энэ мэдээлэл дэлгэрэнгүйгээр нь анх “Ноцтой мэдээ” гэх сонинд гарсан. Тус нийтлэлд “Сарангэрэл бид хоёр 2013 оны 1-р сард хэрэгт холбогдоод шүүхээр орж гурван сарын баривчлах ял авч байсан. Миний мэдэхийн л Сарангэрэл биеэ үнэлдэг байсан. Сарангэрэл бид хоёр 2013 оны өвөл Доржоо гэдэг хүнээр дамжуулан Тэмүүжин сайдтай танилцаж байсан. Доржоо ах хүний төрсөн өдөр болж байгаа та хоёр очоодох гээд бид хоёрт тус бүр 250 мянган төгрөг өгсөн. Биднийг Эрхүүгийн амралтын төвд очиход Х.Тэмүүжин сайд байсан юм. Түүнээс хойш Тэмүүжин сайд Сарангэрэл хоёр дотны харьцаатай болсон…” хэмээн ярьсан гэж нийтэлсэн. Цаашлаад “Сарангэрэл өөрөөсөө ахимаг насны эрчүүдтэй 100 мянган төгрөгөөр бэлгийн харьцаанд ордог, хааяа тухайн хүмүүсээ согтоогоод эд зүйлсийг нь хулгайлдаг байсан. Түүнээсээ болж 2013 онд ял шийтгүүлсэн юм. Хоригдож байхад нь Тэмүүжин сайд эргэлтээр ирээд Сарангэрэлийн дансанд 200 мянган төгрөг хийж байсан талаар өөрөө ярьсан.

Суллагдсаных нь дараа Сарангэрэлтэй уулзахад “Тэмүүжин сайдтай бэлгийн харьцаатай, миний одоо барьж байгаа “I phone-5” гар утсыг нэг сая 200 мянган төгрөгөөр худалдаж авч өгсөн. Миний англи хэлний сургалтын төлбөрийг зургаан сараар нь төлсөн. Мөн 2014 оны эхээр Тэмүүжин ах намайг МУИС-ийн хуулийн ангид оруулж өгөхөөр амласан” гэж ярьж байсан” гэх мэтээр мэдүүлсэн гэх зэргээр нийтэлсэн нь олон нийтэд Х.Тэмүүжин үнэхээр энэ охинтой холбоотой юм байна гэх хардлагыг төрүүлсэн билээ.

Энэ талаар Х.Тэмүүжин:

-Хуулийнхан надад арай л дэндүү нялх амраг олж өглөө…

- Ер нь зохион байгуулалттайгаар над руу өгөөш болгож явуулсан юм байна л гэж харагдаж байгаа. Тиймээс энэ хэргийг ул суурьтайгаар хуулийнх нь дагуу шалгах ёстой. Хууль, хүчний байгууллага өөрийг нь томилдог, хянадаг хүмүүс рүү яагаад гэмт хэрэгтэй тэмцдэг тэр хүч, хэрэгслээ чиглүүлээд эхлэв ээ гэдгийг харах ёстой л доо. Тодорхой цаг хугацааны дараа бүгд ил тод болно. Энэ ажиллагаатай холбоотой хангалттай олон баримтууд байгаа, удахгүй ил гарна. Тагнуулын байгууллага энэ асуудлыг тогтоогоод надаас мэдүүлэг авахдаа “Та энэ баримтуудаа нарийвчлан дэлгэх хэрэггүй шүү“ гээд гарын үсэг зуруулсан учраас би хэлж чадахгүй байна. Гэхдээ шаардлагатай бол энэ баримтуудыг ил гаргана, үүнээс ноцтой зүйлийг ч хэлж болно. Үүгээр нэг, хоёр хүнийг буруутгах гээд байгаач юм биш. Ийм арга барилаар ажиллаж байгаа хуулийн байгууллагыг яаж засах вэ, яаж өөрчлөх вэ гэдэг тухай л ярьж байна. Өнөөдөр Хууль зүйн сайд дээрээ ийм зүйл хийж байгаа энэ “машин” чинь өөр хэн нэгэн, жирийн иргэний хувьд “мангас” болчихоод байгаа юм биш үү. Өнгөрсөн хорин жилийн тэр улс төр, бизнес, хуулийн байгууллагуудын холилдсон, зарим тохиолдолд бүр гэмт хэрэгжсэн энэ системийг бид дараачийн хорин жил рүү, ирээдүй рүүгээ халдаамааргүй байна. Өнөөдөр л үүнийг шийдэхгүй бол дараачийн хүмүүс үүнийг шийдэхийн тулд илүү их хугацаа, илүү их хүч, илүү их эрсдэл үүрнэ” хэмээн ярьсан удаатай.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тойрсон ноцтой дуулиант мэдээллүүд 98 сая төгрөгийн хөөрөгтэй Х.Тэмүүжин

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Гэр бүл, найз нөхөд, ажил, бизнес, улс төрийн ажил гээд нийгмийн бүх харилцааны үйл ажиллагааг зохицуулж байдаг хоёр чухал хуулийн төсөл өргөн барьсан хэмээн сайд тодотгож байсан. Энэ үеэр сүүлийн үед цахим ертөнцөөр тархаад буй нэгэн мэдээлэлд Х.Тэмүүжин сайдаас хариулт авсан юм. Түүнийг “Морин жилийн өнгө-2014” үзэсгэлэн худалдаанаас 98 сая төгрөгөөр хөөрөг худалдан авсан гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар Х.Тэмүүжин:

-”Надад 98 сая төгрөг байхгүй. Мөнгө байлаа гэхэд би чулуу худалдаж авахгүй. Би чулуу мэддэг ч хүн биш” гэсэн хариултыг өгнө лээ.

-Мөн сүүлд “Би боловсролтой хүн. Хэрвээ надад тийм хэмжээний мөнгө байлаа гэхэд тэр мөнгөө нэг чулуунд зардаг тэнэг хүн биш. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлээд миний эргэн тойронд байгаа янз бүрийн хүмүүстэй холбоотой шалгалтуудыг явуулсан. Гүйцэтгэх ажил гэж нэрлэдэг нууц тодорхойлох аргаар, янз бүрийн байдлаар надтай холбоотой юу байж болох вэ, бүгдийг эрж хайлаа. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд гээд хамрагдаагүй хүн байхгүй. Хэрвээ Х.Тэмүүжин биш, ямар нэг бизнес эрхэлдэг, аль нэг тендертэй холбоотой, эсвэл ямар нэг байдлаар ганцаарчилсан шийдвэр гаргадаг албан тушаал хашиж байсан хүнээс бол эмэгтэй хүнтэй холбох байтугай илүү ноцтой үндэслэл олж болохоор хугацаа өнгөрлөө” гэсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Эрдэнийг чөлөөсөн нь
Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Эрдэнийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ажлаас нь челөөлсөн. Учир нь.Тэмүүжин сайдыг хар тамхины хэрэгт холбоотой, нялх амрагтай байсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, сенсааци тарьсан. Уг мэдээлэл нь цагдаагийн тэмдэглэл шахуу зүйл байсан нь ЦЕГ-ын дарга Т.Билэгтийн хийж байгаа ажил гэх сэжгийг төрүүлээд буй. Гүйцэтгэх ажиллагаа явуулахын тулд Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг учраас С.Эрдэнэ ийнхүү ажлаа өгехөд хүрсэн гэдэг.

Тэрбээр Хууль зүйн сайдтай холбоотой дээрх хэргийн талаар “Тагнаж чагнасан асуудал байхгүй. Би тийм зөвшөөрөл ч өгөөгүй” хэмээн албан бичгээр мэдэгдсэн ч шууд ажлаа өг хэмээн тулгасан тухай ярилцлагандаа дурдсан байдаг.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тойрсон ноцтой дуулиант мэдээллүүдЭргэн бухалт буюу Х.Тэмүүжинг АТГ өгсөн прокурорынхон
Үүний дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн Эрүүгийн цагдаагийн болон Улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хуулийн байгууллагад хандаад байсан билээ. Гэсэн хэдий ч энэ нь нотлогдоогүй бөгөөд прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан юм.

Харин энэ сарын 28-нд Х.Тэмүүжин сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн хардагдаад байсан цагдаагийн удирдлагууд АТГ болон Прокурорын байгууллагад ханджээ. Тэд гомдол гаргахдаа “Эрүүгийн хуулийн 111.2, 111.3, буюу хүнд, онц хүнд гэмт хэрэгт яллуулахаар гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр салбарын сайдаа шалгуулахаар хандсан байна.

Цаг


URL:

Сэтгэгдэл бичих