Өмнөговиос олдсон чулуу алмааз биш болор байжээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрээс алмазтай төстэй маш жижиг хэмжээтэй чулуу олдсон мэдээлэл цацагдсан. Анх ийм мэдээлэл гарахад хүмүүс олноороо цуглаж, газар ухаж, эмх замбараагүй байдал бий болсон тул бид цагдаагийн байгууллагатай хамтран хүмүүсийг албадан тарааж байсан юм.
Түүнээс хойш гайгүй болсон ч сүүлийн үед хүмүүс дахин очих болсон байна.Алмазтай төстэй гэх энэ чулуу нь маш жижиг, элсэн чихрийн хэмжээтэй учраас хүмүүс олдсон газраас нь хуруугаа норгож, эсвэл скочоор наалдуулж авч байгаа. Тиймээс Геологийн төв лабораторид алмазтай төстэй чулууны нарийн ширхгийн дээжээс авч, шинжилгээнд явуулсан юм.
Тэгвэл Геологийн төв лабортарийнхан уг чулууг алмааз биш гэдгийг тогтоогоод байгаа юм байна. Тодруулбал, тус төвөөс орчин үеийн багаж төхөөрөмж ашиглан уг чулууг судлахад  алмааз биш кварц буюу болор болох нь тогтоогджээ

URL:

Сэтгэгдэл бичих