Москва хорооллын урд замыг түр хаана

p18mt65rjv48q1vkb1v2a11d54ec1-600x317

 

Энхтайваны өргөн чөлөөнд Москва хорооллын урд замын хойд урсгалыг маргааш 23.00 цагаас эхлэн хаахаар болжээ. Уг хэсгийн замыг хоёр өдрийн турш хааж, замын сэтэлгээний ажил хийх юм байна.

Энэ хугацаанд Хархорин захын баруун талын буцаж эргэдэг гарцны хойд талын зорчих хэсгийг хааж, урд замыг сөрөг хөдөлгөөнтэй болгох бөгөөд тээврийн хэрэгслүүд “Сүлжмэл” ХХК-ийн урд талын буцаж эргэдэг гарцаар эргэж хойд урсгалдаа орж зорчино.


URL:

Сэтгэгдэл бичих