Жаргалант суманд буудалцаан болж нэгнийхээ аминд хүрэв

gun01Төв аймгийн Жаргалант суманд залуус хоорондоо буудалцаж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн сарын 27-ны өдөр гарсан. Сэлэнгэ аймагт  айлын мал малладаг А.Амартүвшин гэх залуу эзнийхээ ачааны машин, “ТОЗ-8″ маркийн калибр бууг хулгайлаад зугтсан байна. Тэрбээр хулгайн хэргээр өмнө нь хэд хэдэн удаа ял эдэлж байсан бөгөөд эрэн сурвалжлагдаж байсан аж.

 

А.Амартүвшин Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн Бүрэгтий гэх газарт  найз Б-ын  хамт явсан гэнэ. Ийн явахдаа нутгийн иргэн Бор гэх залуутай тааралдан архи ууж согтоод хоорондоо муудалцсаны улмаас нэг­ний­хээ аминд хүрчээ. Жаргалант сумын иргэн Бор А.Амартүвшинтэй хамт явсан Б гэх залууг буудаж амийг нь бүрэлгэжээ.

 

 

Тэд хоорондоо буудалцсан гэдгийг нутгийн иргэд ярьж байна. Цагдаа нар ууланд бүгээд байсан  А.Амартүвшинг саатуулсан байна. Харин хүний амь бүрэлгэсэн  Бор уул руу зугтаажээ. Түүнийг улс даяар эрэн сурвалжилж байгаа аж. Цагдаа нар ууланд бүгсэн хэмээн таамаглаж байна.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих