Аавыгаа хайрлая

1528624_650905968303026_1540007719_nАавын охин……
Цөөн хэдэн хоногын өмнө нэгэн номны гарчигийг хараад сониуч зандаа хөтлөгдөн уншиж эхлэхээр шийдэв. Тэр ном Аав хүний тухай байсан бөгөөд уншиж эхлээд тун удаагүй дотор минь дайн болох нь тэр. … Гаднаас нь харахад зүгээр хэрнээ дотор минь бага насны муухай дурсамжууд, гологдлоо мэдэрсэн мэдрэмжүүд, гуниг гутрал гээд бүгд тод томруунаар гарч ирэх нь тэр. Яг л тэр үе рүү эргээд очсон мэт.
“ Аав гэдэг хүний нөлөө таны одоо болон ирээдүйн амьдралд сайн, муу бүх байдлаар илэрч мөн таны гаргах шийдвэр бүрт тэрхүү НӨЛӨӨ байсаар байдаг” гэдэг энэ өгүүлбэр бүхэлдээ намайг дайтууллаа.
Магад олон охидууд аавдаа гомддог, үзэн яддаг, уучилж чаддаггүй байх……Бидний амьдралд ААВ гэх энэ хүний үүрэг, гол дүр хамгийн их чухал байдгийг ойлгох тусам уучилж чадахгүй байгаа миний дотор бүүр их гомдол төрдөг байлаа…
Гэхдээ нэг зүйлийг СҮҮЛД ойлгосон нь …….. ИРЭЭДҮЙ гэж байгаа л бол “гунигт дурсамжуудаар өөрийнхөө ирээдүйг бүү баллааарай” гэдэг үгийн нууц байлаа. Шидийн гэмээр эдгээр цөөн хэдэн үгс ААВ-ын тухай муу гэх БҮХ бодлыг минь ҮГҮЙ хийсэн юм… Муу муухай гэхээс илүү САЙН, САЙХАН дурсамж бас надад байжээ. “Мөрөн дээр нь суугаад инээлдэж байсан үе”, “магтуулж байсан үе”, “амттай хоол хийдэг шүү та минь” гэж магтаж байсан үе гээд бодоод байвал олон сайхан дурсамжууд ар араасаа ундран гарсаар…
Та гомдоод, үзэн ядаад, уучилж чадахгүй байвал муу муухай бүх зүйл тань таныг ХҮЛЭХ болно…
Танд Ирээдүй байна. Аавыгаа хайрлая!~
Tera


URL:

Сэтгэгдэл бичих