“Бурхан халдун” ууланд таван иргэн төөрсөн байсныг НОБГ эрэн хайж эсэн мэнд олжээ

32_03265b05425c380260ebc46e67b12c7be9fc17982014.05.04-ний хоногийн хугацаанд объектын гал түймрийн 3, зөрчлийн 3, аврах ажиллагааны 3 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

 

Объектын гал түймрийн тухайд :

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:24 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, 4х10 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны дээврийн хэсэг, 1, 2 дугаар давхарын 3,5х4 метрийн хэмжээтэй 2 өрөө, эд хогшил шатаж байсныг нтрааж, 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан.

 

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Төмөрийн үйлдвэрийн зүүн талд “Улаан шороот” гэдэг газар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:09 цагт өгснөөр Аврах, гал унтраах 80 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.

 

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 4 дүгээр орц 117 тоотоос утаа гараад байна гэсэн дуудлагыг 23:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хөргөгч шатаж байсныг аюулгүй болгосон.

 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэрлэх ёслолын ордны баруун талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 17:12 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан.

 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 17:14 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад Портер загварын авто машины бүхээгний хэсэг шатаж байсныг аюулгүй болгосон.

 

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 10 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05:16 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х8 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг, хураалттай хүнсний бараа шатаж байсныг унтраасан.

 

Зам тээврийн осол:

 

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Улиастайн уулзвар өнгөрөөд 100 метр газарт машин замын хашлага мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 14:03 цагт өгснөөр Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад Тоёото иди загварын суудлын автомашин замын төмөр хашлага мөргөж 24 настай, эрэгтэй хавчуулагдан хөнгөн бэртсэн байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

 

Эрэн хайх аврах ажиллагаа:

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Бурхан халдун” ууланд 2014.05.01-ний өдрийн 13:00 цагийн орчим аяллаар явж байсан 5 иргэн сураггүй болсон тухай мэдээллийг 2014.05.04-ний өдрийн 14:25 цагт хүлээн авснаар Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, 2 авто машинтай, газарчлах 2 иргэн, НОБГ-ын холбооны мэргэжилтэн нар алга болсон иргэдийн ар гэрийн 4 иргэний хамт эрэн хайх ажиллагаа явуулж 00:00 цагт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун уулын орчимд машин нь шаварт суусан байсныг эсэн мэнд олсон.

 

Зам тээврийн осол:

 

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Моносын уулзвараас баруун тийшээ 22-ын товчоо орох замд зам тээврийн осол болж хүн хавчуулагдаж нас барсан байна гэсэн дуудлагыг 02:17 цагт өгснөөр Аврах ангийн Аврах эрэн хайх салбарын бүлгийг гаргахад Аксент, Шланз загварын автомашины араас мөргөж эрэгтэй хүн хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.


URL:

Сэтгэгдэл бичих