Абэгийн засгийн газрыг Японы олон нийт шүүмжилж байна

4qonj48ffgb8ns8cfdsbfgs66sЯпоны 60 шахам орон нутгийн парламент улсын их хуралдаа хандан санаачилга гаргаж, Шинзо Абэгийн засгийн газар үндсэн хуулийн тайлбарт засвар өөрчлөлт оруулах явдлыг эсэргүүцсэн буюу болгоомжилж буйгаа илэрхийлснийг Японы Токио Шимбун сонин 4-нд мэдээлжээ.

Японы олон нийт 3-нд цуглаж, “Японы үндсэн хууль” хэрэгжиж эхэлсэн 67 жилийн ойг тэмдэглэн, ерөнхий сайд Шинзо Абэ үндсэн хуулийн тайлбарт засвар өөрчлөлт оруулах, улмаар нийтээр өөрийгөө хамгаалах хориог цуцлахыг эсэргүүцсэн байна. Японы мэдээллийн хэрэгсэл мэдээлснээр, 3700 шахам хүн Токиогийн Чиёода дүүрэгт үндсэн хууль хамгаалах бүлгийн цуглаан хийжээ.

Нийтээр өөрийгөө хамгаалах хориог цуцлах явдалд Цэвэр бодлоготны нам болгоомжтой хандаж буйгаас гадна Японы коммунист намын захирал Казуо Ший Токиогийн нийслэлийн дүүрэгт болсон цуглаанд, Шинзо Абэгийн засгийн газар нийтээр өөрийгөө хамгаалахыг хязгаартайгаар хэрэгжүүлнэ гэж байгаа, гэхдээ үндсэн хуулийн хорио заалт хэрэв алдагдвал, ямар нэг ээлжийн засгийн газар өөрийнхөө шийдлийн дагуу нийтээр өөрийгөө хамгаалах эрхийг хэмжээгүй ихэсгэн хэрэгжүүлж болзошгүй гэжээ. Японы Нийгмийн ардчилсан намын дарга Тадатомо Ёшида, “Хамт нийтээр өөрийгөө хамгаалахыг хязгаартай хэрэгжүүлэхийг зөвшөөрөх нь хашлага даланг эвдэх шоргоолжийн үүр мэт, үндсэн хуулийн тайлбар, илэрхийллийн аль алинд нь засвар өөрчлөлт оруулахыг зөшөөрөхгүй” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих