Төсвийн орлогын 20 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг “Амгалан” ДЦС-д үзүүлнэ

АмгаланДЦСҮйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс огцрох хүсэлт гаргасныг танилцуулснаар баасан гаригийн нэгдсэн чуулган эхэлсэн. Х.Баттулга сайд хүсэлтээ гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 22.1-ийг үндэслэсэн аж. Уг заалтад “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно” гэж байдаг. Түүний хувьд сайдын албаа эрүүл мэнд гэхээсээ илүү хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өгөхөөр болсон нь бусдад илхэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол үйл явдал болох сайдуудын давхар дээлийг тайлах хуулийг батлаагүйтэй холбоотой гэж үзэгсэд олон байна.

Өөрөөр хэлбэл Х.Баттулга нь энэ Шинэчлэлийн Засгийн газраас ганцаараа “давхар дээл”-тэй байхыг эсэргүүцэж санал өгсөн хүний нэг. Их хурлын дарга илт чангаар түүний өргөдлийг УИХ-ын чуулган эхлэхэд уншиж өгснөөс өөрөөр үйл явдал энэ хүрээнд УИХ дээр өрнөсөнгүй, дараагийн асуудлаа хэлэлцэж эхэлсэн юм.
Тодруулбал “Амгалан” дулааны цахилгаан станцыг барихад шаардлагатай тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх төслийг Засгийн газраас оруулсан. Сангийн сайд Ч.Улааны хэлснээр бол Амгалан станцад үзүүлэх гэж буй хөнгөлөлт нь улсын төсвийн орлогын 20 орчим хувьтай хэмжээний мөнгө аж. Гэхдээ эдийн засагт өгөх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлтийг бүтээн байгуулалтын төслүүд дээр өгч байгаа гэв. Үүнийг ч гишүүдийн олонхи нь дэмжсэн. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэхүү тогтоолын төсөлд “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд УИХ, Засгийн газар дэмжлэг үзуүлнэ” хэмээн заасан. Гэвч УИХ гэсэн үгийг хасч, парламент өөрийгөө сугалж үлдээгээд, дэмжив.
Мөн энэхүү тогтоолын төсөлд Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай заалт тусгахаар горимын санал гаргасан. Өршөөл нь улстөрийн, эдийн засгийн, татварын гэсэн гурван төрөлтэй. Татварын хуулийн шинэчлэл, Эрүүгийн хуулийн шинэчлэлийг хийж байгаа үед Эдийн засгийн өршөөл үзүүлэх нь илүү үр дүн дагуулдаг хэмээн ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт онцоллоо. Дээрх санааг тодотгож УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Манай хуулийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү дайрдаг болж байна. Зарим бизнесмэн, улстөрчид өрсөлдөгчөө хуулиар намнадаг болж. Хүмүүс хуулийн  байгууллагын шинэтгэлд эргэлзэж байна. Энэ эргэлзээг ил тод болгохын тулд эдийн засгийг нээлттэй болгох хэрэгтэй” гэлээ. Дээрх саналаар санал хураалгахад гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн газрынхан өмнөх хоёр жилдээ хийж болохоор байсан ажлуудыг эрчимжүүлэлт дээр тусгажээ. Тусгай зөвшөөрлийн тоог багасгана гэсэн.
Хоёр жилийн хугацаанд хийж чадаагүй байж одоо 100 хоногт яаж хийх вэ. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэнэ. Гзтэл өчнөөн хүнийг хорьж, эдийн засгийг зогсоочихоод одоо юун өршөөх вэ” хэмээн шүүмжлэлтэй хандсан юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Намайг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаанд бизнес рүү дайрсан, хоморголсон юм яваагүй. Энэний цаана юу явж байгаа вэ гэхээр авлигатай тэмцэх нэрээр улстөрийн зорилгоор хүнийг барьж хорьдог эрээ цээргүй явдал хэтэрсэн. Эрх баригчид энэ ажиллагаагаа зогсоох ёстой. Дээр нь “Авлигатай тэмцэнэ” гээд хашгирч байсан намын дарга одоо болохоор Авлигатай тэмцэх газрыг “Ажил хийхэд садаа болж байна” гээд зарладаг болсон. Үүнийг юу гэж ойлгох юм. Эрх баригч хүчнийг удирдаж байгаа дарга амаа татвал яасан юм бэ, хоёр жил цуурлаа. гэсэн юм. Чуулганы үдээс хойших хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүдээр санал хураалгах ёстой байсан ч ирц хангалтгүй учраас хэлэлцэх асуудлаа ирэх долоо хоногт шилжүүллээ.
ЧИНГИС БОНДЫН МӨНГӨНӨӨС ЖИЖИГ ТӨСЛҮҮДЭД ИЛҮҮТЭЙ ЗАРЦУУЛЖЭЭ

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж байгаа төслүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Одоогийн байдлаар Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас 1.2 их наядыг гаргасан юм байна. Зарцуулалтыг тодруулбал, 369 тэрбумыг авто зам барихад зарцуулахаар төлөвлөсөн байна. Тавантолгойгоос-Гашуунсухайт хүртэл 267 км төмөр зам барихад зориулж 200 сая ам.доллар гаргахаар төлөвлөснөөс 164.2 сая ам.доллар ашиглагдсан. Дээр нь Хөгжлийн банкнаас 186 сая ам.долларыг гаргасан байна. Мөн Улаанбаатар хотод “Гудамж” төсөл хэрэгжүүлэхэд 46.5 тэрбум төгрөг, орон сууц барихад шаардагдах дэд бүтцэд зориулан 200 орчим сая ам.доллар зарцуулахаар төлөвлөснөөс 101 тэрбум нь ашиглагдсан. Эрчим хүчний дэд бүтцэд зориулж 67 тэрбум, гэр хорооллыг төлөвлөхөд 6.9 тэрбумыг зарцуулжээ. Түүнчлэн ноос, ноолуур, сүүний үйлдвэр байгуулахад зориулж 270 тэрбум» төгрөг гаргахаар шийдвэрлэснээр 140 орчим тэрбум нь ашиглагдсан. Барилгын салбарыг дэмжихэд зориулж төмөрлөгийн үйлдвэрт 12.8 тэрбум, Байшин үйлдвэрлэх комбинатад 14 сая ам.долларыг зарцуулсан юм байна.

Энэ мэтчилэн жижиг, жижиг зүйлд Чингис бондын хөрөнгийг зарцуулснаар нийт дүнгээрээ 1.2 их наяд нь гарсан юм байна.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгээс дугнэлт танилцуулсэн. Д.Хаянхярваа гишүүний уншсан дүгнэлтэд “Төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй байхад 1.5 тэрбум ам.долларын бонд босгож, үр ашиггүй зарцуулснаас Засгийн газар ард түмний татварын мөнгийг бондын хүү нэрээр салхинд хийсгэсээр байна. Бидний тооцоогоор ашиглаагүй бондын эх үүсвэрт буюу дансанд хадгалсньгхаа төлөө Засгийн газар 120 гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдал хүлээсэн. Энэ нь 120 гаруй иж бүрэн хэрэгсэлтэй цэцэрлэг барих хөрөнгө юм. Үүнтэй холбогдуулан тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой” гэв.
Үүнтэй холбогдуулан Сү.Батболд гишүүн “Дотоодын банкны нөөц боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаагүй байж гадаад зах зээлээс эх үүсвэр хайх цаг нь болоогүй гэж биднийг засаг барьж байхад УИХ-аас шийдвэр гарч байсан. Нөгөө талаас энэ эх үүсвэр ямар төсөлд орж, ямар үр өгөөжтэй байх ёстой юм, яаж эргэн төлөгдөх ёстой вэ гэх мэт тооцоо цэгцтэй болоогүй байсан учраас бид энэ асуудалд хариуцлагатай хандаж байлаа. Чингис бондыг төсвийн хууль болон төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу төсвийн багцандаа оруулах асуудал яагаад хийгдэхгүй удаад байна вэ. Хэрвээ хийгдсэн бол ямар нөхцөл байдлаар хийгдэж байна вэЗээл олгож байгаа аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуураар сонгож, ямар хүүтэйгээр олгож байгаа вэ. Эргэн төлөгдөх асуудал тодорхой бус байгаа гэж түрүүн Ерөнхий сайд мэдээлэлдээ дурьдах шиг болсон.
Эдийн засгийн судалгаа тооцоо нь бүрхэг болоод ингээд байна уу, эсвэл үнэхээр үүнийг хийх гарцаа олохгүй байна уу” хэмээн асуулаа. Харин Н.Батбаяр сайдын өгсөн мэдээллээр бондын мөнгийг хоёр үе шаттайгаар төлөх аж. 2018 болон 2022 онд төлөхөөо сулалгаа тооноо хийгээл явж байгаа гэнэ.
Б.ДАВААТОГТОХ

URL:

Сэтгэгдэл бичих