Монголын банкууд эрсдэлтэй байгааг анхаарууллаа

12927_606
Ухаахудагийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг  “Mongolian mining corporation” (MMC) өрөө  эргүүлэн төлөх хугацааг хойшлуулсан нь зөвхөн  уул уурхай төдийгүй тус улсын банкны салбар  эрсдэлтэй байгааг харуулж байна гэж “Fitch  Ratings” онцоллоо. Монгол Улсын арилжааны  банкууд уул уурхайн салбараас хэт их хамаарал  байхгүй ч экспортын гол салбарын хувьд үйл  ажиллагааны орчин муудах нь банкны систем  дэх макро эдийн засгийн эрсдэлийг ихэсгэж буй  тухай тус агентлаг цахим хуудсандаа тэмдэглэжээ.

 

Үүнтэй холбоотойгоор банкуудын үнэлгээнд сөрөг  үр дагавар үүсээгүй ч ХААН, “Хас” банкны зээлжих  зэрэглэлийн хэтийн төлөв нь B/ сөрөг байгаа нь эл  эрсдэл үйл ажиллагаанд нь аль хэдийнэ нөлөөлж  эхэлснийг гэрчилнэ гэсэн байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монголын  арилжааны банкуудын уул уурхайн салбарт ол го сон шууд зээлийн хэмжээ нийт зээлийн дөнгөж  12 хувийг эзэлж байжээ. Дотоодын банкуудаас  Худалдаа хөгжлийн банк одоогоор MMC-д 40  сая ам.долларын богино хугацаатай, барьцаагүй  зээл олгоод байгаа аж. Энэ зээл нь банкны нийт  хөрөнгийн 1.3, өөрийн хөрөнгийн 18 хувийг эзэлж  буй юм байна. Харин “Голомт” банкны уул уурхайн  салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ  нийт зээлийнх нь 11 хувийг, ХААН, “Хас” банкных  харьцангуй бага буюу дөрөв, гурван хувийг тус бүр  эзэлж буй аж. Монголын эдийн засаг муудаж, санхүүгийн  тогтвортой байдал алдагдвал Засгийн газрын  зээлжих B+ зэрэглэлийн хэтийн төлөв ч сөрөг  болохыг тэд мэдээлэлдээ тодотгожээ.

 

mongolcomments


URL:

Сэтгэгдэл бичих