“Барс 2”, “Нарантуул” худалдааны төвүүдэд 784 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

toiletНийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу худалдаа үйлчилгээний газрын бие засах газрыг үнэ төлбөргүй болгож буй.

Гэхдээ өнөөдрийг хүртэл энэхүү журмын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар иргэдээс ШӨХТГ-т гомдол ирж байгаа аж.

Энэ дагуу хяналт шалгалт хийхэд томоохон худалдаа үйлчилгээний газрууд ихэнх нь төлбөртэй хэвээр байсан аж.

Тиймээс улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.

Мөн удаа дараалан улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй “Барс 2”, “Нарантуул” худалдааны төвүүдэд 784 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Цаашид гаргасан шийдвэрийг удаа дараалан биелүүлэхгүй байгаа ААН-үүдэд захиргааны арга хэмжээ авах болохыг ШӨХТГ-аас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих