Автобусных нь шилийг шүргэсэн жолоочыг явуулахгүйн тулд нэг буудал чирэгджээ

IMG_1230Сүүлийн жилүүдэд иргэдийг бухимдуулж , хэл ам дагуулаад байгаа салбар бол яах аргагүй Нийтийн тээвэр . Зорчигчтой зүй бус харьцсан хурд хэтрүүлсэн, хоорондоо уралддаг, замын дундаас өөр автобусанд суулгадаг  гээд тус  салбартай холбоотой гомдол дуусахгүй. Саяхны нэг өдрийн шалгалтаар нилээдгүй олон жолооч согтуугаар хүн тээвэрлэж байсан нь иргэдийг айдаст автуулсан .  Тэгвэл  хэд хоногийн өмнө Нийтийн тээрийн 27 номерын улсын дугаар УНЗ4549 дугаартай том оврын автобус Монголын цахилгаан тээврийн 2 номерын 4-003 хоёр нэг нэгнээсээ өрсөх гэж уралдаж байгаад нэгнийхээ шилийг мөргөснөөр хоёр жолоочийн  тэмцэл эхэлсэн юм.

Цахилгаан тээврийн жолооч нилээд ундуйцаж тэр дороо бууж, нийтийн тээврийн том оврын жолоочийг гарч ирэхийг шаардаж, адилхан толийг нь хагална гэж орилсоор зүүгдсэн юм. Удалгүй манай суусан автобусны кондуктар гүйн очин эсрэг талын кондуктартай хэрэлдэж гарлаа ингээд зорчигчид бид хаалга нь хаалттай траллейбусанд хүлээн суухаас өөр арга байсангүй . Гэтэл 2 жолооч хоорондоо эвлэрэх нь битгий хэл улам маргалдсанаар 27 номерын автобус хаалгаа хаан хөдлөхөөр болоход манай автобусны жолооч автобусны шилнээс зүүгдсээр саппорогийн буудал хүртэл нэг буудал чирэгдсээр яваад өгөв нүдээр үзсэн зорчигчид зарим нэг нь уурлаж зарим нь шоолон инээв. Бүхэл бүтэн хүн автобуснаас зүүгдээд чирэгдээд явж байхад хяналтын камераар харагддаггүй юм байх даа.  Яг саппорогийн тойрог дээр цагдаагийн пост байсан боловч нэг ч хүн харагдсангүй .

Ингээд жолоочгүй кондуктаргүй үлдсэн зорчигчид 30 минут хэртэй хүлээн суусан юм.  Ардаа ажилтай яаруу явч байгаа олон зорчигчдын ажлыг уясны бурууг хэн үүрэх вэ мэдээж хэн ч үүрэхгүй . Энэ бол ердөө л нэг өдрийн “паян “ олон хүний амь амьдралыг авч яваа эрхэм нийтийн тээврийн жолооч нараа замын хөдөлгөөндөө соёлтой оролцож , зорчигчдоо хүндэлмээр байна.

Б.Нандиа

medeelne


URL:

Сэтгэгдэл бичих