Залилангийн хэрэгтэй монгол эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

ИнтерполИнтерполоор эрэн сурвалжлагдаж буй хүний тоо нэгээр нэмэгдсэн байна. Өмнө нь Н.Энхтуяа, Т.Аятунгаа нарын долоон хүнийг эрэн сурвалжилж байсан бол Монгол Улсын нэг иргэнийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоос дахин эрэн сурвалжилж эхэлсэн байна.Тус байгууллагын албан ёсны вэб хуудаст дурдсанаар Сономцэрэн овогтой Энхчимэг нь бусдын эд хөрөнгийг хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа хилээр оргон зугтсан ажээ. Тиймээс шүүхийн шийдвэрээр олон улсад эрэн сурвалжлах болсон байна.

С.Энхчимэг гэгч нь 1972 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн нэгэн ажээ. Одоогоор Интерполд түүнтэй нийлээд Монгол Улсын найман иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд нэг иргэнийг сураггүй алга болсон хэмээн хайж байгаа аж.

 

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.