Христийн сүм үйлчилгээ үзүүлсэн гадаад эмч нар халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчсөн байжээ

32_e466b65c57823e6ad48118c98544aab491c612cdБаянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс иргэний мэдээллийн дагуу тавдугаар сарын 06-ны 10.00-13.00 цагт “Гэрэлт ирээдүй” христийн цуглааны байранд иргэдэд үнэ төлбөргүй хийгдэж байгаа эмчилгээ, үйлчилгээг шалгажээ.

Шалгалтаар Америкийн нэгдсэн улсын иргэн, хүний их эмч мэргэжилтэй гэх DR. Hanson.P.Wong нарын 2 эмч, Монгол улсын иргэн 5 их эмч нар хамтран Монгол улсын иргэдийн биеийн үений холбоосонд тарилгын холимог /20 хувь глюкоз, 2 хувь лидокаин, Витамин В12/-оор тарьж үйлчилж байжээ.

    Дээрхи хоёр улсын 7 их эмчийн эмчлэх эрхийн зөвшөөрлийг шалгахад гадаадын 2 эмч ЭМЯ-наас эмчлэх эрхийн зөвшөөрөл аваагүй, монгол эмч нарыг шалгаж байна. Эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа ажлын байр нь “Гэрэлт ирээдүй” христийн цуглааны байр бөгөөд эмнэлгийн үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр эрүүл ахуй, халдвар хамгааллын наад захын шаардлага хангахгүй нөхцөлд иргэдэд үйлчилж байсан байна.

   Иргэдэд үйлчлэхдээ найруулсан тарилгын уусмалыг тариурт урьдчилан хийж бэлтгэсэн /500 хүн/тун/, эмнэлгийн тусгай хог хаягдлыг зааврын дагуу цуглуулаагүй, шал, ширээ зэрэгт цус дуссан, өвчтөнд хэрэглэсэн бохир зүү тариур, хэрэглэхээр бэлтгэсэн тарилгын уусмалтай тариурыг нэг ширээнд зэрэгцүүлэн байрлуулсан, гар угаах нөхцлөөр хангагдаагүй, нэг өрөөнд 6-8 хүнд нэгэн зэрэг асептик, антисептик баримтлахгүйгээр өвдөгний үе, хүзүү, сээр, нурууны үений холбоосонд олон удаа хатгалт хийж тарилгын уусмал шахаж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчсөн байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих