1072 хувьцаагаа авахыг хүсвэл өргөдлөө гаргаарай

хувьцаа“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт эзэмшүүлэх 1072 ширхэг хувьцааны асуудлаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийнхөн өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус төвийн тэргүүн МАлтаншагай ‘Төр засгаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх болсон ч одоогоор хувьцаагаа авсан хүн маш цөөн байна. 300 мянга орчим өндөр настан болон оюутнууд хамгийн хямдхан нэрлэсэн үнээр хувьцаагаа Засгийн газарт худалдаад мөнгөө бэлнээр авсан.

Нэг сая иргэн хувьцаа авах сонголтоо хийсэн ч 300 орчим мянган хүн л үнэт цаасны дансаа нээлгэсэн байна. Үлдсэн 1,5 сая гаруй иргэн хувьцааны талаарх ойлголт тааруугаас тэр үү, хувьцаа эсвэл бэлэн мөнгө авахаа шийдэж чадаагүй. Сонголтоо хийж чадаагүй үлдсэн хүмүүст Засгийн газраас анхаарал тавихгүй байна” хэмээн шүүмжиллээ.

Тиймээс хувьцаагаа авах хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд цуглуулж, төр засгаар энэ асуудлыг шийдүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Нэр: chuka Огноо: 13 December 2014

яаж 1072 хувьцаагаа авах вэ? хашаа өргөдөл гаргах юм бэ?

Сэтгэгдэл бичих